2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний Н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.
Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.
Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг анхааруулъя
ЦЕГ
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Сэтгэгдэл бичих