Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна


6-р сарын 18
15 цаг 47 минут

      Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн.

Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. B13-2 талбарт баригдаж буй 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай байна.

Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 2-3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувиар бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм.

Мөн гурван төрлийн хүлэмжтэй бөгөөд оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Түүнчлэн угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлэн 00 суултууртаа хэрэглэх юм. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг бөгөөд ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлогтой. 

Шархад дэд төвийг нийт 5.4 га газарт барина. Тус төвийн S27-5 талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд улсын комисст 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувьтай байна.

Шархад дэд төвд 2024 оны долоодугаар сараас эхэлсэн S27-2 талбарт баригдаж буй 152 өрхийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны гуравдугаар сараас эхэлсэн 76 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана1 цаг 2 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 6 минутын өмнөКонвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв1 цаг 8 минутын өмнөЭрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна1 цаг 12 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 15 минутын өмнөДархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ5 цаг 5 минутын өмнөОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 8 минутын өмнөОюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ5 цаг 11 минутын өмнөО.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 цаг 1 минутын өмнөМонгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 цаг 9 минутын өмнөД.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана6 цаг 23 минутын өмнөБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна7 цаг 32 минутын өмнөОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо7 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 цагийн өмнөЗамын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна6 сар 17. 16:06Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ6 сар 17. 15:18Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 сар 17. 15:09COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 17. 14:59Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ6 сар 17. 14:56“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 сар 17. 14:53Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 сар 17. 14:19Наадмаар зургаан хоног амарна6 сар 17. 14:16“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ6 сар 17. 13:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.