Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв


6-р сарын 18
15 цаг 51 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129  дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн хяналтын онцлогт тохирсон олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль тогтоомжуудаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавигддаг шаардлага, стандарт, чанарт нийцүүлэхээр ажиллаж буйг Т.Аубакир сайд онцлоод энэ хүрээнд Олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж буйг дурдлаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл:

Тус конвенцыг Олон улсын хөдөлмөрийн байгуулагаас нэн тэргүүнд тавигдах конвенц буюу "Засаглалын конвенц" гэж тодорхойлсон байдаг байна. Энэхүү конвенцод 58 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл,  хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.

Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” тогтоолын зорилтын нэгдүгээрт хөдөө аж ахуйн салбарыг онцлон авч үзсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Конвенц соёрхон батлагдсанаар манай улсын нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид шинээр батлах буюу хүчингүй болгох хууль, хуулийн зүйл, заалт, хэсэг байхгүй аж.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг 81 дүгээр конвенцод нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилсан байна. Уг конвенцын зарчим, хэм хэмжээтэй Монгол Улсын хууль тогтоомж нийцэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.  

Тус конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх, ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх мэдэл,  хариуцлага, бие даасан болон тэгш, шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсантай холбоотой байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын үндэсний тогтолцоо, хяналт шалгалт явуулах хүрээ, хамаарах хууль тогтоомж, салбар дундын онцлогийг харгалзан 1947 оны “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод нэгдэн орсноор шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана1 цаг 2 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 6 минутын өмнөКонвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв1 цаг 8 минутын өмнөЭрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна1 цаг 12 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 14 минутын өмнөДархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ5 цаг 5 минутын өмнөОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 8 минутын өмнөОюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ5 цаг 11 минутын өмнөО.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 цаг 1 минутын өмнөМонгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 цаг 9 минутын өмнөД.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана6 цаг 22 минутын өмнөБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна7 цаг 32 минутын өмнөОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо7 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 цаг 59 минутын өмнөЗамын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна6 сар 17. 16:06Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ6 сар 17. 15:18Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 сар 17. 15:09COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 17. 14:59Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ6 сар 17. 14:56“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 сар 17. 14:53Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 сар 17. 14:19Наадмаар зургаан хоног амарна6 сар 17. 14:16“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ6 сар 17. 13:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.