Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана


6-р сарын 18
15 цаг 53 минут

     Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.

Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. Үүрэг даалгаврын биелэлт 75 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Ганзориг танилцуулав.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийт 702,335,3 сая төгрөгийн гэрээний дүнтэй 169 ажил 53 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал, 

  • Барилга байгууламжийн 87,
  • Инженерийн шугам сүлжээний 4,
  • Их засварын 58,
  • Тохижилтын 8,
  • Тоног төхөөрөмжийн 7,
  • 5 ажилд зураг төсөл хийгдэж байна. 

Эдгээрээс боловсролын салбарт:

  • Сургуулийн барилга, өргөтгөл 33,
  • Цэцэрлэгийн барилга, өргөтгөл 32,
  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 14,
  • Спорт заал, цогцолборын гурван барилгын ажил үргэлжилж байна.

2026 онд 47,759.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй 38.6 км урт, 69,708 ам метр талбай бүхий 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 20,328 ам метр талбайн ажил дууссан байна. Авто зам, засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
2026 онд замын шинэчлэлийн 54 төсөл хэрэгжиж байна. Нийт ажлын явц 32.3 хувьтай байна. Шинээр барих 22.3 км авто зам болон он дамжин хэрэгжиж буй 72.2 км, 37.6 км засвар шинэчлэлийн ажил багтаж байна. Нийт 132.2 км замын ажил хийнэ.
Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын явцын мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр танилцууллаа.
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2026 оны зургаадугаар сарын 10-ны байдлаар 25.1 хувийн хэрэгжилттэй байна.
Үүнээс:

  • Дулаан хангамжийн ажил-25 хувь,
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилт-15 хувь,
  • Үерийн далан суваг, борооны усны шугам сүлжээ-58 хувь,
  • Халаалтын зуухны өвөлжилт-17 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ, угаалга, тохижилтын ажлыг эрчимжүүлэх,
  • Барилга, авто зам, явган замын ажлын талбайн аюулгүй байдлыг хангах,
  • Тоосжилтыг бууруулах зорилгоор зам талбайг усалж, чийгшүүлэх,
  • Замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах,
  • Үерийн далан, суваг, борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээг эрчимжүүлэх,
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам 2026” наадмын аюулгүй байдал, үйлчилгээний зохион байгуулалтад онцгой анхаарах,
  • Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх,
  • Төрийн үйлчилгээг e-business.mn системээр цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хангах,
  • Аж ахуйн нэгжүүдийг өөрийн орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, цэвэрлэхийг үүрэгжүүлэх,
  • Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Эрчим хүчний салбар болон холбогдох байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хэрэгжилтийг хангахыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана1 цаг 3 минутын өмнөНийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана1 цаг 6 минутын өмнөКонвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв1 цаг 9 минутын өмнөЭрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна1 цаг 12 минутын өмнөДүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ1 цаг 15 минутын өмнөДархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ5 цаг 6 минутын өмнөОнцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 9 минутын өмнөОюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ5 цаг 12 минутын өмнөО.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 цаг 2 минутын өмнөМонгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 цаг 9 минутын өмнөД.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана6 цаг 23 минутын өмнөБаянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна7 цаг 33 минутын өмнөОтгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо7 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 цагийн өмнөЗамын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34Г.Занданшатар: Би дэлхийн хошой аварга WR CHESS багт тоглож байгаа ч Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж байгаадаа маш их бахархаж байна6 сар 17. 16:06Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ6 сар 17. 15:18Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ6 сар 17. 15:09COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 17. 14:59Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ6 сар 17. 14:56“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав6 сар 17. 14:53Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна6 сар 17. 14:19Наадмаар зургаан хоног амарна6 сар 17. 14:16“Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ6 сар 17. 13:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.