Цагдаагийн байгууллагад “Нэр бүхий иргэд нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан их хэмжээний санхүүжилттэй сургалтуудад өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан хуурамч санхүүгийн тайлан гаргаж, санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх мэдээлэл бүртгэгдэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шалгалтын явцад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны сургалтын зориулалттай санхүүжилтээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа зарим аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд нь хуульд заасан тендер сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай шууд гэрээ байгуулж, санхүүжилт олгосон нөхцөл байдал тогтоогдоод байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж ашиглах, эзэмших, шилжүүлэх, нуун далдлах, эсхүл хууль ёсны мэт харагдуулах аливаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүйгээр хамрагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Сэтгэгдэл бичих