Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ


6-р сарын 19
9 цаг 14 минут

      Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2026”-д Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгджээ.

Тус тайланд манай улс 39.02 оноогоор 70 улсаас ийнхүү эрэмбэлэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тайланг танилцуулах үеэр мэдээлэв. Өнгөрсөн онд тус тайланд 69 улсаас 65 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2024 оныхтой харьцуулахад 4 байр ухраад байсан юм.

Энэ удаагийн тайлангийн үндсэн дөрвөн бүлэг, тухайлбал, эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59-д, засаглалын үр ашиг үзүүлэлтээр 2 байр ухарч 63-д, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа үзүүлэлтээр 3 байр урагшилж 62-д, дэд бүтэц үзүүлэлт хэвэндээ буюу 66-д бичигдсэн байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгончулуу, "Манай улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд ухарсаар байна. Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар хамгийн сүүлд орсон. Үйлчилгээний салбарын экспорт муу. Зэс, нүүрс экспортолдог ч орлогоо боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалд зарцуулж гадагш нь алдаж байна. Инфляц их байгаа нь хамгийн их хойш татсан үзүүлэлт болсон. Гэхдээ сайн нь ч бий. ДНБ-д эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй их, бараа бүтээгдэхүүний экспортоор эхний 13-т, оффисын түрээсийн үнээр дэлхийд багадаа тооцогдож, эхэнд бичигдсэн”-ийг хэлсэн юм.

Манай улсад бодлогын тогтворгүй байдал, инфляц, өрийн дарамт, ур чадвартай ажиллах хүчний хомсдол, санхүүжилтийн хязгаарлагдмал байдал, ложистик, дэд бүтцийн сул хөгжлийг гол эрсдэл, сорилт гэж үзсэн ч боловсролтой эмэгтэйчүүдийн тоо, боловсролд зарцуулах санхүүжилт нэмэгдсэн, хүн амын болон ажиллах хүчний өсөлт сайжирсан гэж онцолжээ.

Тайланд дэлхий дахины нөхцөл байдлаас улбаалан улс, үндэстний өрсөлдөх давуу тал нь сайн засаглал, дасан зохицох чадвар, сөрөн тэсвэрлэх чадвараас улам бүр хамаарч байгааг онцолжээ.  Судалгаанд нийт 341 үзүүлэлтийг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан авч үзжээ.

Эх сурвалж: Б.Оюундэлгэр "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв1 цаг 5 минутын өмнөБолзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна1 цаг 8 минутын өмнөМонгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ1 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно1 цаг 26 минутын өмнөТатварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана6 сар 18. 15:57Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 15:53Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв6 сар 18. 15:51Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна6 сар 18. 15:47Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 15:44Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ6 сар 18. 11:54Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 18. 11:51Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ6 сар 18. 11:48О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 сар 18. 10:57Монгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 18. 10:50Д.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана6 сар 18. 10:36Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна6 сар 18. 9:27Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо6 сар 18. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 18. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 сар 18. 8:59Замын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ6 сар 17. 16:38Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.