Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 19
10 цаг 46 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд /2026.06.18/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.

Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох бодлогын хүрээнд зүүн бүсийн нефтийн орд газарт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.

Сүүлийн жилүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК болон "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлжээ. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993, 1995, 1997 онд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарсан байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болсон байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч нь холбогдох татваруудаас чөлөөлөгдөх бөгөөд хэрэв Засгийн газрын аль нэг байгууллагаас шаардсаны дагуу төлсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нөхөн төлөхөөр зохицуулсан аж. Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй дээрх хоёр компанид хяналт шалгалтаар тогтоогдсон, Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад нийгмийн даатгал, татвар, актын төлбөрийг тухайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үүргийн дагуу үе шаттайгаар Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт тухай бүр суутган тооцох замаар нөхөн төлсөнд тооцох, цаашид нөөц ашигласны төлбөр, татвар, шимтгэлийг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу зохицуулахад уг хуулийн төсөл чиглэжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгох, шинэчилсэн Газрын тосны тухай хуулийн зарим зохицуулалт өмнөх гэрээнд шууд үйлчлэхгүй байх эрх зүйн үндсийг тогтоох, Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд үүссэн төлбөр, татвар, нийгмийн даатгал болон актын төлбөрийг Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зохицуулах, өмнө байгуулсан гэрээний тогтвортой байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг тогтвортой хадгалж, тухайн гэрээнд заасан татвар, шимтгэл, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тус гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 2 минутын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна1 цаг 4 минутын өмнөХүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 28 минутын өмнөБолзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна2 цаг 31 минутын өмнөМонгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ2 цаг 34 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно2 цаг 49 минутын өмнөТатварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана6 сар 18. 15:57Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 15:53Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв6 сар 18. 15:51Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна6 сар 18. 15:47Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 15:44Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ6 сар 18. 11:54Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 18. 11:51Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ6 сар 18. 11:48О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 сар 18. 10:57Монгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 18. 10:50Д.Сүхбаатарын талбайн цэцэгжүүлэлтийн хүрээнд 70 мянга орчим цэцгийг энэ долоо хоногт багтаан суулгана6 сар 18. 10:36Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна6 сар 18. 9:27Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо6 сар 18. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 18. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 сар 18. 8:59Замын хөдөлгөөнд мопед, скүүтертэй оролцсон 18 нас хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно6 сар 17. 17:05“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 16:53“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 17. 16:50Магнус Карлсен, Г.Занданшатар нарын WR CHESS баг эхний өрөгтөө ялалт байгууллаа6 сар 17. 16:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.