Энэ сарын 19-ний өдрийн байдлаар, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Туул зүүн хажуугийн Эг, Балж болон Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ.
Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Балж, Улз, Халх, Байдраг, Чигэстэй, Завхан, Ховд, Булган, Тэс, Хархираа зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 5-60 см давсан байна.
Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчимд маргааш усны түвшин 15 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нутгийн зарим газраар маргааш бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг ЦУОШГ-аас зөвлөлөө.
Facebook
Twitter
Youtube


УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус хязгаарлана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.gif)

Сэтгэгдэл бичих