Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй


6-р сарын 19
13 цаг 37 минут
     Украины дронууд Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэн, өчигдөр буюу пүрэв гарагт Москва хотын зүүн өмнөд хэсэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч, дэлбэлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад шатахууны хомсдол үүсэх эрсдэл байгаа эсэх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрээр "Ангарскийн үйлдвэрт дэлбэрэлт болсон гэх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 97 хувийг ОХУ-аас авдаг. Одоогийн байдлаар бид өөрсдийн эзэмшиж байгаа агуулах, савны багтаамжийн хэмжээнд хангалттай хэмжээний шатахууны нөөц бүрдүүлсэн учраас иргэд сандарч, тэвдэх шаардлагагүй.
Гэхдээ Ормузын хоолойтой холбоотой дэлхийн зах зээлийн нөхцөл байдал мөн манай хойд хөршийн дайны үеийн нөхцөлөөс шалтгаалан шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хадгалах нь хүнд болж байна. Гэсэн ч олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцааны үр дүнд ОХУ манай улсад шатахууныг тасралтгүй нийлүүлж ирсэн.
Дизель түлшний хувьд дөрөвдүгээр сард нөхцөл байдал хүндрэлтэй байсан. Харин одоо бид ОХУ-ын дотоодын үнээр дизель түлшээ авч байгаа бөгөөд нийлүүлэлт тогтворжсон. АИ-92 шатахууны хувьд ч ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байна. Гэхдээ ойрын хугацаанд үнийн асуудал яригдаж магадгүй байгаа. Яг одоо бид ОХУ-ын талтай холбоо барьж, нөхцөл байдлыг тодруулж байна. Бид 2028 он гэхэд гурван сарын хэрэглээгээ хангах хэмжээний нөөц бүрдүүлэх савтай болно" гэв.
Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өргөдлийн байнгын хороо нийт 9 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 16 асуудал хэлэлцсэн байна3 цаг 57 минутын өмнөШатахууныг тэгш, сондгой дугаараар олгож, нэг удаагийн худалдан авалтыг 50 мянган төгрөгөөр хязгаарлана4 цаг 3 минутын өмнөҮерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна6 цаг 44 минутын өмнөШатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна7 цаг 6 минутын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл7 цаг 57 минутын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа8 цаг 17 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ9 цаг 44 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна9 цаг 49 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна9 цаг 54 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно9 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 3. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 3. 9:03Дэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.