Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ


6-р сарын 19
18 цаг 32 минут

     Сэргээгдэх эрчим хүчний төслийн шалгаруулалт, үнийн дуудлага худалдаа буюу Монгол Улсын эрчим хүчний салбарын анхны аукционыг 2026 оны зургадугаар сарын 18-нд зохион байгууллаа.

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаар Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол баталж, Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Төсөлд 100 гаруй компани сонирхлоо илэрхийлснээс 19 компани сонгон шалгаруулалтад оролцлоо.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт хэрэгжих 20 МВт НЦС болон 15 МВт/40 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах аукционд "Ар Жей И Монголиа" ХХК болон "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компанийн түншлэл 7.8 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем төслийн аукционд “Монхорус Интернэшнл” компани, 5.75 ам.цент/кВт.цаг үнээр яллаа. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хэрэгжих 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем аукционд “Смарт найчурал энержи” компани, 4.85 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн аукционд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр яллаа. 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн аукционд  “Алхана трэйд” компани, 6.65 ам.цент/кВт.цаг үнээр яллаа. 

Шалгарсан компаниудтай энэ сард гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Энэ онд багтааж нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 6 минутын өмнөМонгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов1 цаг 9 минутын өмнөЭрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ1 цаг 12 минутын өмнөЭнэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна1 цаг 21 минутын өмнөУлсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав4 цаг 16 минутын өмнөГ.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 цаг 7 минутын өмнөГолын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 цаг 11 минутын өмнөӨндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 цаг 20 минутын өмнөМаргааш 1-р хорооллын арын замыг хаана7 цаг 27 минутын өмнөГазрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв8 цаг 58 минутын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна9 цагийн өмнөХүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана6 сар 18. 15:57Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 15:53Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв6 сар 18. 15:51Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна6 сар 18. 15:47Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 15:44Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ6 сар 18. 11:54Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 18. 11:51Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлжээ6 сар 18. 11:48О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээр шантаажилж Цэцийн томилгоо авсан уу6 сар 18. 10:57Монгол, Kазахстан Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов6 сар 18. 10:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.