“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо


6-р сарын 20
13 цаг 48 минут

      Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хөгжлийн түншүүдийн уулзалтыг 10 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Уулзалтыг Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийг эрчимжүүлж буйг онцлов. 

Түүнчлэн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хөгжлийн түншүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Засгийн газраас гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.

Уулзалтаар хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ ил тод, харилцан хариуцлагатай, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа45 минут 40 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа49 минут 31 секундын өмнө“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо1 цаг 11 минутын өмнөБ.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана6 сар 18. 15:57Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана6 сар 18. 15:53Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв6 сар 18. 15:51Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна6 сар 18. 15:47Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ6 сар 18. 15:44Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ6 сар 18. 11:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.