Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санхүүгийн зах зээлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, санхүүгийн зах зээл дэх мөнгөн хөрөнгийн эргэлтийг дэмжиж, хувьцаа, бонд, биржийн арилжаа зэрэг санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлж, хөгжүүлж буй үе үеийн ажилтан, албан хаагч нарт талархал илэрхийллээ.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн хөгжлийн түгээмэл хэрэгсэл болох мөнгөн хөрөнгийн эргэлтийн тогтолцоог улс орныхоо онцлогт нийцүүлэн хөгжүүлэх эрхэм зорилгынхоо төлөө улам хичээн ажиллахыг хүслээ.
Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг хэллээ.
Үүнд санхүүгийн зах зээлийн салбарынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ.
2025 онд Дэлхийн банкнаас гаргасан санхүүгийн хүртээмжийн судалгаагаар манай улс санхүүгийн үйлчилгээг хүртэж буй иргэдийнхээ тоогоор дэлхийд 9 дүгээрт оржээ.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шинэ төрлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг дэмжих, зохицуулалтын уян хатан орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг хамгаалах замаар оролцоогоо нэмэгдүүлнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэллээ.
Тус хороо санхүүгийн болон санхүүгийн бус бизнесийн 11 салбарын 6,000 гаруй оролцогчийн үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд эдгээрийн хөрөнгийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний харьцуулсан дүнгээр 30 хувьтай тэнцжээ.
Нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банк болон бусад санхүүгийн байгууллага өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Энэ салбарт 30 орчим мянган иргэн ажиллаж, нийт иргэдийн 97 хувьд нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байна.
Өнгөрсөн 5 жилд хөрөнгийн зах зээлд 260 гаруй компани 7.7 их наяд төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлсэн нь энэ зах зээлд чадавх, боломж байна гэсэн үг.
Нээлттэй компанийн тоо нэмэгдэхийн хэрээр баялаг бүтээгчдийн засаглал, ил тод байдал сайжирч, иргэд, олон нийт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч өгөөжийг нь хүртэх боломж нэмэгдэнэ гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна.
Санхүүгийн зохицуулах хороо олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, зээлд суурилсан санхүүжилтийн хэт хамаарлыг бууруулах, бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ боломжит сувгийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.
Энэ хүрээнд Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Банкны эхлэл Хархорин” Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Доржийн Дашцээрэв, “БИД” банк бус санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Аварзэдийн Алтансүх нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна.gif)

Сэтгэгдэл бичих