Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ


6-р сарын 20
19 цаг 59 минут

     Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа /2026.06.20/ албан ёсоор эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцов. 

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 3-нд монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн төслийг гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллана гэдгийг тэмдэглэв.

Засгийн газрын энэ шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн хэрэг огтоос биш юм. Гагцхүү гадаадын хөрөнгө оруулалт бүр ил тод хариуцлагатай, илүү бодит өгөөж үлдэцтэй байх үндсэн зарчим, үндэсний эрх ашгаа баримтлах ёстой. Баялгийнхаа үнэ цэн, иргэндээ хүртээх үр өгөөжийг өсгөн нэмэхийн тулд уул уурхай, олборлох салбарт хариуцлагатай, ил тод сайн засаглал тогтоох тухай олон жилийн дуусаагүй яриаг дуусгах ажил өнөөдөр эхэлж байна гэдгийг онцоллоо. 

Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай нэгэн зэрэг, энэ цаг мөчид “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага, Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Энэ бол Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдралд хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэлээ базаах эхлэл. Хариуцлагатай уул уурхайг дэмжих, олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх нь салбарын цаашдын хөгжлийн суурь болно гэлээ.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт дараах бодит үр өгөөж гарна. Үүнд: 

Ордын хүчин чадал: Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
Төсвийн орлого: Эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэнэ.

Дотоодын хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудтай хамтран олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, тээвэрлэлтийг хамтран хэрэгжүүлснээр 10 жилд 10.2 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үлдэнэ.
Ажлын байр: Говийн бүсэд 1,500 гаруй шинэ ажлын байр бий болгоно. 
Байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуульд заасан үндсэн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж, Бортээгийн ордын үнэ цэнийг өсгөж, иргэдийн ашиг орлого, амьдралын чанарыг  дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэлж буй нь 2012 онд 2.5 сая иргэнд 1,072 хувьцаа эзэмшүүлж байсан байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд, орон нутгийн хөгжилд бодитоор үлдээх төрийн бодлогын шууд үргэлжлэл юм. Ингэснээр тус орд нь үндэсний чадавх, эдийн засгийн өгөөж, хариуцлагатай уул уурхайн шинэ жишгийг нэгтгэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно53 минут 56 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа1 цаг 1 минутын өмнөЭрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана1 цаг 6 минутын өмнөНогоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 12 минутын өмнөГовийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ1 цаг 17 минутын өмнөГ.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ1 цаг 41 минутын өмнөЭлчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа7 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа7 цаг 8 минутын өмнө“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо7 цаг 28 минутын өмнөБ.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.