Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна


6-р сарын 20
20 цаг 04 минут

      Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зүүн хойно Ногоон нуур орчимд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр ажиллалаа. Тус байршилд 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай барих юм. Энэ хүрээнд нийт 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлын явц 84.7 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ногоон нуурт баригдах цэцэрлэгт хүрээлэн 133 автомашины зогсоолтой, бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, явган болон дугуйн замтай байна. Мөн ногоон нуурын байгалийнх нь тогтцыг эвдэхгүйгээр хиймэл нуур үүсгэн тохижуулна. Тохижилтын ажилд ХААН банктай хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Нийслэлээс нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хэд хэдэн байршилд газар чөлөөлнө. Тухайлбал, Баянгол дүүргийн хойд энгэр буюу СОТ-ын ногоон байрны ард 10 га газар чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хотод хүн амын нягтаршил ихтэй газарт дахин орон сууцны барилга бариулахгүй. Хотын төвд дахиж барилга, газрын “А” зөвшөөрөл олгохгүй. Харин орон сууцны бодлогыг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлж, барилгын ажилд дотоодын аж ахуйн нэгжээ оролцуулдаг байхаар дэмжинэ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүндээ ээлтэй хотыг төлөвлөх нь зүйтэй” гэлээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон “Ногоон нуур орчимд хэрэгжиж буй “1008 айл” орон сууцны төслийн дэргэд 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар барилгын ажил явагдаж байна. Өмнө нь энд Үндэсний урлагийн их театр барихаар төлөвлөж байсан. Мөн тухайн байршилд 3.4 га газрыг чөлөөлж, үндэсний томоохон компани “АПУ”-тай хамтарч, 6000 хүний суудалтай “UB Arena” спортын ордон байгуулна” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Ногоон нуурын баруун талд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хамаарах 114 нэгж талбарыг автомашины зогсоол болгож, чөлөөлөхөөр 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан. Нийт 7.1 га газар чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар нийслэлээс гаргасан үнэлгээг зөвшөөрсөн 31 нэгж талбарын эзэмшигч, зөвшилцөх шатанд 54 нэгж талбарын эзэмшигчтэй хэлэлцээр үргэлжилж байна. Энэ онд газар чөлөөлөлт бүрэн дуусна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно54 минут 17 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа1 цаг 1 минутын өмнөЭрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана1 цаг 7 минутын өмнөНогоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 12 минутын өмнөГовийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ1 цаг 18 минутын өмнөГ.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ1 цаг 42 минутын өмнөЭлчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа7 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа7 цаг 8 минутын өмнө“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо7 цаг 29 минутын өмнөБ.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.