УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа


6-р сарын 20
20 цаг 16 минут

     Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026,06,20/ “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцан, салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал зөвхөн салбарын төдийгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ач холбогдолтой асуудал болсныг онцолж, ирэх өвлийн оргил ачааллыг эрсдэлгүй давах бэлтгэлийг шуурхай хангах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Мөн нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 35 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 18 хувийг хангадаг “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явц төлөвлөсөн түвшинд хүрэхгүй байгааг дурдаж, бүтээн байгуулалт, их засварын ажлуудыг эрчимжүүлэн өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангах хүрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулах, өвөлжилтийн бэлтгэл, их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэх, эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны үр ашиг, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр салбарын яам, компаниудын удирдлагуудад үүрэг өглөө. Үүнтэй холбогдуулан УИХ ирэх долоо хоногт тогтоол батлахаар ажиллаж байгааг дуулгав.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг өндрөөр үнэлж, өвөлжилтийн бэлтгэл болон салбарын тогтвортой ажиллагааг хангахад Улсын Их Хурал шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөн, “Тавантолгой түлш” ХХК-ийг нийслэлийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотойгоор түлш үйлдвэрлэл, хангамжийн бодлого, үр ашгийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Тэрбээр нүүрсний арвин нөөцтэй Монгол Улс түлшний түүхий эдийн импортоос хамааралтай хэвээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлгээ, дүгнэлт хийж, дотоодын нөөц боломжид тулгуурлаж сайжрууулсан шахмал түлшээ дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах, эсвэл хагас коксоо импортоор авч түлэх эсэх асуудалд шийдэл гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Иргэдийг өвлийн улиралд найдвартай дулаан, цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилтыг уялдуулан хэрэгжүүлэх нь төр, орон нутгийн байгууллагуудын хамтын үүрэг болохыг онцолж, тулгамдсан асуудал, хүндрэлүүдийг нээлттэй хэлэлцэн, шуурхай шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно1 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа1 цаг 13 минутын өмнөЭрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана1 цаг 18 минутын өмнөНогоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна1 цаг 24 минутын өмнөГовийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ1 цаг 30 минутын өмнөГ.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ1 цаг 53 минутын өмнөЭлчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа7 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа7 цаг 20 минутын өмнө“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо7 цаг 40 минутын өмнөБ.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 18. 19:02Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна6 сар 18. 17:51Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна6 сар 18. 17:48Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна6 сар 18. 17:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.