Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2025 о онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч болсон. Түүнийг энэхүү холбоог тэргүүлж буй энэ үед Монголын шатарчид түүх бүтээлээ. Олон улсын шатрын холбооноос (FIDE) зохион байгуулж буй 2026 оны Рапид болон блиц төрлийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод үргэлжилж байна. The MongolZ шатрын баг Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан бол энэ жил амжилтаа ахиулж аваргын цомыг хүртлээ. Түүнчлэн нийт 48 багаас чансаагаар 28 дугаарт эрэмбэлэгдэн эхэлсэн манай баг дэлхийн хүчирхэг өрсөлдөгчдийн эсрэг гайхалтай тоглолтуудыг үзүүлж Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө. Энэхүү амжилт нь багийн нэгдмэл байдлын үр дүн юм.
The MongolZ шатрын баг
Багийн ахлагч – Фиде дасгалжуулагч, эмэгтэй Фиде мастер Б.Ану
1-р ширээ – Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ – Олон улсын мастер Х.Итгэлт
3-р ширээ – Олон улсын мастер Ү.Агьбилэг
4-р ширээ – Олон улсын мастер Х.Өлзийхишиг
5-р ширээ – эмэгтэй Олон улсын мастер Б.Баярмаа
6-р ширээ – А.Эрхэмбаяр
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих