Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.06.20) "Жилд 15 сая тонн нүүрс олборлох Бортээгийн орд ашиглалтад орсноор эхний 10 жилд улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Говийн бүсэд 1500 гаруй шинэ ажлын байр бий болгоно" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан цахим ертөнцөд иргэд "Бортээгийг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан аваад идчихлээ" гэсэн гүтгэлэг байсан юм уу. Түүнийг УИХ-ын даргаас огцруулах хар технологи байжээ" гэж эгдүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эцэст нь худал ҮНЭНД ГҮЙЦЭГДДЭГ гэж энэ. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Бортээгийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ. Нүүрсний сонсголыг хувийн зорилгоор ашиглаж урьдаас зохиолтой “ЖҮЖИГ тавьж, жинхэнэ хулгайчдыг хаацайлж, элдэв схем зурж иргэдийн тархийг угааж, гүжирдэн гүтгэсэн гурван жил! Эцэст нь Бортээгийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “ЭТТ” ХК-ийн эзэмшилд байсаар ирсэн нь ард түмэнд ил боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, гүжирдэн гүтгэгч, улс төрийн хорт могой, хуулийг завхруулагч, төрийн хутгуур Б.Энхбаяр эрх ашигт шунасан хэсэг бүлэг нөхдийнхөө хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж, миний нэр хүндэд халдсан увайгүй үйлдэл нь тодорхой боллоо. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байх ахуйдаа “Хардаж байна”, “Болзошгүй”, “Халхавчлан” гэх хоёр салаа үгээр хатган дараах онц ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийтэд түгээсэн.
- Д.Амарбаясгалан хамаарал бүхий “Админерал” гэх компаниараа дамжуулан Бортээгийн ордын 40 их наядаар үнэлэгдэх нүүрсийг хулгайлсан.
- Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох замаар Бортээгийн ордыг хувьдаа завшсан.
- “Админерал” гэх компанийн Хятад эзний амь насыг санаатайгаар хороосон./НУХЧИХСАН/ Би Монгол Улсад хууль шударга үйлчилдэг гэдэгт итгэдэг. Д.Амарбаясгалан миний бие улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хийсэн хэрэг, үйлдсэн гэм байхгүй. Гүжирдсэн гүтгэсэн болгонд цаг тухай бүрд нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан баримтаар няцаалт өгсөөр ирсэн.
Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсны хувьд, эр хүн, айл гэрийн эцэг хүний хувьд, үнэнийг тогтоолгохоор УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, олон нийт, иргэд сонгогчдынхоо эргэлзээ, элдэв гүтгэлэгт цэг тавих болно. Б.Энхбаярт хэлэхэд үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Үйлийн үр хаалга АНДУУРДАГГҮЙ" гэлээ.
Д.Болд
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ.gif)

Сэтгэгдэл бичих