УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа


6-р сарын 21
13 цаг 56 минут

       Улсын Их Хурлын Тамгын газар, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн гурав дахь үе шатны сургалт (2026.06.20) эхэллээ.

Хөтөлбөрийн эхний үе шатанд оролцогчдын мэргэжлийн ур чадварыг ахиулах онол, дадлага хосолсон сургалтууд явагдсан бол хоёрдугаар үе шатны зочны лекц, панел хэлэлцүүлгүүдийг Үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, улс төрийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын эрх зүйч, хуульч нар удирдан явуулж, парламентат ёс, Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон төр, иргэний харилцаа, итгэлцэл ойлголцлын талаар нарийвчлан судалж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харин хөтөлбөрийн гурав дахь үе шат бол Монгол төрийн тогтолцоо, Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хяналт тэнцвэрийг гүнзгийрүүлэн судалж, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, бүрэн эрх, үүнд болон бодлого боловсруулах үйл явц дахь иргэд, олон нийтийн оролцоо зэрэг суурь агуулгыг нарийвчлан үзэх гүнзгийрүүлсэн сургалтын үе шат юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний мэдэлд буй засгийн эрхийг хэрэгжүүлэх гол хэлбэр болсон парламент, түүний бүтэц, тогтолцооны онцлог, бүрэн эрх, чиг үүрэг болон парламентат ёсны талаарх хүн төрөлхтний ололт, чиг хандлагын талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан гүнзгийрүүлсэн сургалтын эхэнд лекц уншлаа. Тэрбээр Монгол Улсын парламентын түүхэн хөгжил, төлөвшил, эрх зүйн болон дэгийн ээдрээ түвэгтэй асуудлын талаар ойрх үеийн жишээ баримтаар баяжуулан ярьж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондын хяналт-тэнцвэр, түүнийг хангах зайлшгүй шаардлага, энэ тэнцвэр алдагдсанаар бий болох үр дагаварын тухай дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, мөн Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлт, үр дүнгийн талаар хөтөлбөрт оролцож буй залуу сэтгүүлчид асуулт асууж, тал бүрийн байр суурь илэрхийлэн идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан парламентын ардчилсан байх шалгуур, түүний үнэ цэн, Монгол Улсын Их Хурлын энэ талаарх үзүүлэлтүүд, үүнд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг, үр нөлөөний тухай лекц тавив. Дэлхий дахинд ардчилал сорилт, бэрхшээлтэй тулгарч байгааг тэрбээр баримт нотолгоо, статистик үзүүлэлт түшин ярьж, парламентын ардчиллын долоон шалгуурын ихэнх нь нээлттэй, ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоо, эгэх холбоо, төлөөлөл хэрэгжүүлэх чадамж зэрэгтэй холбоотой байгааг танилцуулан, үүнд хэвлэл мэдээлэл, тэр дундаа парламентын сэтгүүл зүй чухал үүрэгтэйг онцолсон юм.

Парламент нээлттэй байж, бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагааны бүх үе шатанд олон нийтийн оролцоог ханган, баталсан шийдвэрийн хэрэгжилтийг эргэж тайлагнан, эгэх холбоотой ажиллах нь зөвхөн парламентад өөрт нь биш ардчиллын чанарт бүхэлд нь эерэгээр нөлөөлдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой тайлбарлаж, өөр өөрийн чиг үүрэгтэй парламент болон хэвлэл мэдээлэл хоёр хэрхэн хамтарч ажиллах суурь зарчмуудыг хангах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурал, түүний үндсэн чиг үүргүүдийн хэрэгжилт, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг иргэдэд энгийн, ойлгомжтой хүргэх, дижитал шилжилтийг эрчимжүүлэн, мэдээ мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэхэд Тамгын газар гол анхаарлаа хандуулж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үргэлжлүүлэн хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хэм хэмжээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг ханган нөхцөлийг бүрдүүлдэг “эрх чөлөөний эрх чөлөө” болох тухай илтгэлээ тавилаа. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын “амьсгалах агаар”, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, олон нийтийн хяналт бодитой хэрэгжих нөхцөл баталгаа болдог ч туйлын эрх биш гэдгийг тэрбээр онцолж, туйлын бус эрхийг хязгаарлах боломжтой ч уг хязгаарлалт нь үндэслэлтэй, тохирсон байх зарчимд нийцсэн байх учиртайг тодорхой тайлбарлан ярьсан юм.

Туйлын бус үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл, хэлбэр ямар байх, тохирсон байх зарчмын зөвтгөл, түүний шалгуур шаардлагууд, уг хязгаарлалтын хууль ёсны зорилго, уялдаатай байдал, зайлшгүй болон тэнцвэртэй байх зарчмуудыг тэрбээр гадаад, дотоодын жишээ баримтаар баяжуулан тайлбарлаж, лекцийн сэдэв, агуулгыг сонирхолтой болгов. “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн оролцогчид парламент болон хэвлэл мэдээллийн харилцаа, уялдаа болон хэвлэлийн эрх чөлөөний эмзэг асуудлуудын талаар асуулт асууж, харилцан ярилцлаа.

Мөн өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг нар Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, бүрэн эрх, Тамгын газрын үйл ажиллагаа болон батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр нөлөө, үр дагаварт үнэлгээ хийж буй арга хэлбэр, аргачлал, шалгуур үзүүлэлт зэргийг танилцуулав. Дараа нь парламентын хяналт шалгалтын үйл явцад иргэний нийгмийн салбарын болон сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх энэ талаарх олон улсын сайн туршлага, шалгарсан аргыг судалж нэвтрүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн гурав дахь үе шатны гүнзгийрүүлсэн сургалт  (2026.06.21) зочин илтгэгчдийн лекц, багийн ажиллагаагаар үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа1 цаг 6 минутын өмнөБ.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ1 цаг 10 минутын өмнөД.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй1 цаг 15 минутын өмнөThe MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ6 сар 19. 13:25Маргааш 1-р хорооллын арын замыг хаана6 сар 19. 12:17Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 19. 10:46Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна6 сар 19. 10:44Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв6 сар 19. 9:20Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна6 сар 19. 9:17Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 дугаарт эрэмбэлэгджээ6 сар 19. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо орно6 сар 19. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.