Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр (2026.06.21) боллоо. Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг товлон зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 99 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан дүнгээр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль явагдсаны 9 мандат дээр Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялжээ. Харин сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 37 мандатын 17 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшигчид, 17 мандатад Ардчилсан намаас нэр дэвшигчид, 1 мандат буюу 0.2 хувьд ХҮН намаас нэр дэвшигч, 2 мандат буюу 0.4 хувьд бие даагчид тус тус ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ гарсан аж. Аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувь, АН нам 17 мандат буюу 36.9 хувь, ХҮН нам 1 мандат 0.2 хувь, бие даагч 2 мандат буюу 0.4 хувиар ялжээ.
Л.Номин
Facebook
Twitter
Youtube


Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа

Сэтгэгдэл бичих