"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ


6-р сарын 22
11 цаг 02 минут

      НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын тэмээн жингийн цуваа” олон улсын аялал Монгол Улсыг зорин хөдөллөө.

НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр, малчдын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхий дахинд хэрэгжүүлж буй энэхүү өргөн цар хүрээтэй төсөл нь Турк улсаас эхлэн ОХУ, Узбекстан, Казахстан, Киргиз, БНХАУ зэрэг орныг дамжин нийт 6,000 километр замыг туулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сард хүрэлцэн ирнэ.

“Газраа нөхөн сэргээж, Итгэл найдвараа сэргээе” уриан дор Монгол Улсад зохион байгуулах COP17 хурлын чиглэлтэй уялдан, тус аялал нь дэлхийн хамгийн чухал бэлчээр, мал аж ахуйн бүс нутгуудаар дайран өнгөрөх юм. Энэхүү түүхэн цувааны гол зорилго нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийтлэг сорилтыг даван туулахад газар нутгаа нөхөн сэргээх үйл явцын "гол тоглогч" болсон малчдын үүргийг алдаршуулахад оршиж байна.

Аяллын хүрээнд Торгоны замын дагуух улс орнуудын бэлчээрийн экосистем, малчдын уламжлалт аж ахуй, байгальтай зохицон амьдрах ухаан, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлийг баримтат хэлбэрээр дүрслэн үлдээж, олон улсын үзэгчдэд хүргэх медиа төслийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсад аялал үргэлжлэх хугацаанд говь, тал хээрийн өвөрмөц экосистем, нүүдлийн соёл иргэншлийн өв, бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулах юм.

Энэхүү аялал нь Торгоны замаар холбогдсон улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ газрын менежментийн бодит үр дүнг дэлхийн түвшинд түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.Ж.Болор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 11 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв8 цаг 53 минутын өмнөСүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин орж иржээ8 цаг 58 минутын өмнөС.Бямбацогт: Салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал9 цаг 6 минутын өмнөОрон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өссөн байна8 сар 13. 12:20Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?8 сар 13. 10:10УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой8 сар 13. 10:07COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга8 сар 13. 10:03УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов8 сар 13. 9:44УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 13. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан8 сар 13. 9:28Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ8 сар 12. 16:25Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа8 сар 12. 16:13Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө8 сар 12. 16:11Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ8 сар 12. 16:08Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно8 сар 12. 16:06Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 16:03Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээ8 сар 12. 13:20БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ8 сар 12. 11:49Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ8 сар 12. 11:36Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана8 сар 12. 11:22Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?8 сар 12. 10:50Аргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ8 сар 12. 10:21Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов8 сар 12. 9:37Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа8 сар 12. 9:33Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь8 сар 12. 9:28Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан8 сар 12. 9:21СЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.