“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа


6-р сарын 22
11 цаг 05 минут

      “Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Өөрөөр хэлбэл, тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай.

Энэхүү BRT системийг Ард Аюушийн өргөн чөлөө–Их тойруу–Намьянжүгийн гудамж–Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урттай, 19 буудал бүхий коридор дагуу төлөвлөж байна. Төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-д тусган, Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлийн хурлаар 2025 оны есдүгээр сард хэлэлцэн дэмжсэн. Мөн төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Азийн хөгжлийн банкны журмын дагуу зарласан юм.

Эхний шатны тендерийг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хааж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороод хуралдан богино жагсаалт гаргаж, тендерийн хоёрдугаар шатыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Төслийн урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаар нарийвчилсан төлөвлөлтийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох баримт бичгийг Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу батлуулж, хянуулсны дараа хэрэгжүүлж эхэлнэ. 

BRT системийн нэг онцлог нь автобусны шал болон буудлын тавцан ижил түвшинд байх шийдэл юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийн тэрэг болон тэргэнцэртэй иргэд автобусанд саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.

Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, хүртээмж эрс сайжирч, тухайн чиглэлийн автобусны хөдөлгөөний хурд өнөөгийн түвшнээс 4-5 дахин нэмэгдэн, дундаж хурд нь 20-25 км/цагт хүрэх тооцоо гарсан байна. Энэ нь зорчих хугацааг богиносгож, иргэдийн ая тухтай, найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна1 цаг 6 минутын өмнө“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа1 цаг 11 минутын өмнө"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ1 цаг 14 минутын өмнөХалуун усны хязгаарлалт хийх байршлууд1 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно3 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.263 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 57 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ4 цаг 2 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав6 сар 19. 15:28Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ сувгийг нэмнэ6 сар 19. 14:13Г.Дамдинням: Ойрын хугацаанд АИ-92-ын үнэ нэмэгдэж магадгүй6 сар 19. 13:37Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул үер усны ослоос сэрэмжлүүлэв6 сар 19. 13:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.