Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна


6-р сарын 22
13 цаг 52 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газрын тосны салбарын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ.

Arslan.mnМанай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа.

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90  хувьтай байна.

Мөн:

  • EPC-01 багц 100 хувь,
  • EPC-02 багц 67.1 хувь,
  • EPC-03 багц 44.4 хувь,
  • EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна.

Arslan.mn

Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм.

Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулсанаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү44 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ1 цаг 11 минутын өмнөГазрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна1 цаг 17 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна2 цаг 41 минутын өмнөМонголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна3 цаг 59 минутын өмнө“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа4 цаг 4 минутын өмнө"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ4 цаг 7 минутын өмнөХалуун усны хязгаарлалт хийх байршлууд4 цаг 14 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно6 цаг 37 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.266 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан6 цаг 50 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ6 цаг 55 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.