Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү


6-р сарын 22
14 цаг 25 минут

       Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал намынхаа Бага хурал дээр “Авлигатай хийх тэмцлээ Ардын намаас эхлүүлнэ” гэж мэдэгдсэн ч Ч.Номинг Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар томилсон нь олон нийтийн төдийгүй УИХ-ын гишүүдийн эгдүүцлийг төрүүлсэн. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад “Мөнгөний машин” нь гэгддэг байсан Ч.Номинг Н.Учралын танхимд сайдаар томилох эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Ч.Номин бол цахим буллидэлтийн хатан хаан” гэж байв. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал Ч.Номинд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд хэмээх хамаг чухал суудлаа бэлэглэсэн. ЦХИХХЯ бол иргэдийн цахим мэдээлэл, дата бааз, сонгуулийн хар машин гээд улстөрчдийн хувьд стратегийн гол бааз. Н.Учрал “Би Ч.Номинг дэмжинэ” гэж хэлсний цаана олигархиудын хүүхдүүдийг чухам ямар ашиг сонирхол нэгтгэсэн нь нууц хэвээр байгаа. Ерөнхий сайд Н.Учрал Ч.Номинг Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар яагаад томилсон юм бол...

          Ч.Номин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ССАЖЗ-ын сайд байхад Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж, сайдын багцаас: 

-“Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар

-Бостон консалтинг группт менежментийн зөвлөх үйлчилгээнд 1.360 мянган евро

-CNN-д 1.7 сая ам.доллар

-Хөлбөмбөгийн "Фүлхэм" багт 1.190 мянган фунт стерлинг

-Trip.com руу 100 мянган ам.доллар

-BBC-д 500 мянган ам.доллар шилжүүлсэн нь ил болсон. Харин Г.Занданшатарыг Ерөнхий сайд байхад Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийг ГХЯ-д шилжүүлсэн учир CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийнхан Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад байгуулсан гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг тус яамнаас нэхэмжилж байгаа. Ч.Номингийн дараа ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гэрээнүүдийн тайлан нь шаардлага огт хангахгүй. Зүгээр л хэдэн танилцуулга төдий цаас ирүүлсэн” хэмээн сэтгэл дундуур ярьж байсан бол ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан ч бас ийм утгатай тайлбарыг сэтгүүлчдэд өгсөн. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хэтэрхий өндөр дүнтэй гэрээнүүд байгуулжээ. Тайлан нь үнийн дүндээ нийцэхүйц гүйцэтгэлтэй биш. ГХЯ-д үүнээс бага зардлаар Монгол Улсаа олон улсад сурталчлах мэдлэг, чадвар, туршлагатай ажилтнууд бий” гэж хэлсэн нь Ч.Номингийн дургүйг хүргэж, ГХЯ руу байсхийгээд утас цохиж “18 тэрбум төгрөгийн өрийг төл” хэмээн шантаажилж, Б.Батцэцэг сайдын эсрэг өндөр төлбөртэй, өргөн хүрээтэй медиа ажиллагаа явуулахад хүргэсэн гэх яриа улс төрийн хүрээнд бий. Тэгвэл Ч.Номинг Соёлын сайд байхад Монголыг олон улсад сурталчлах гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясинаас үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө нэхэмжилсэн бичиг ГХЯ-д ирсэн гэх мэдээлэл байна. Дэлхий даяар 70 сая дагагчтай “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин манай улсад 2023 оны наймдугаар сарын 13-нд хүрэлцэн ирэхэд Соёлын сайд асан Ч.Номин хүлээн авч уулзаж, хамтдаа зургаа авахуулж Монголыг биш, өөрийгөө ПР-даж овжин загнасан удаатай. Монголын тал Нусейр Ясинтай 1.5 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн гэх мэдээлэл байна. Энэ гэрээний үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө Нусейр Ясин нэхэмжилж байгаа гэх. Харин ГХЯ-ныхан “Ч.Номингийн үед гадаадын байгууллагуудтай хийсэн гэрээнүүдийн тайлан нь шаардлага хангаагүй. Тэгээд ч манай яаманд ийм чанаргүй, үр дүнгүй, гүйцэтгэл муутай ажлуудын төлбөрийг төлөх төсөв байхгүй” гэж байгаа дуулдана. Ер нь Ч.Номин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад Монголыг олон улсад сурталчлах гэсэн халхавчаар сая сая ам.долларын гэрээ хийсний цаана ямар нууц хуйвалдаан байсан бэ гэдэг ч асуулт юм. Тиймээс АТГ-ынхан Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байх үед хийсэн өндөр төлбөртэй гэрээнүүдийн мөрөөр мөшгиж эхэлсэн. АТГ-ын комиссар Б.Билэгт “Ч.Номинтой холбоотой асуудлаар АТГ хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нийт 10 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 20 орчим эд зүйл, баримт бичиг, цахим видео болон бусад эд зүйлд үзлэг нэгжлэг хийсэн. АТГ-аас гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хүсэлт илгээхээр прокурорын байгууллагад хандсан” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дурдсан. Н.Учралын Засгийн газрын хамгийн их хэл амтай, хардлага сэрдлэг дагуулсан сайд болох Ч.Номин ийнхүү АТГ-ын хар дансанд оржээ. Тиймээс “Н.Учрал авлигатай хийх тэмцлээ Ардын намаас эхлүүлнэ” гэж хэлсэндээ хүрч Ч.Номинг огцруулах уу” гэдэг асуудал гарч ирлээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд бүхий хуулийн төслийг УИХ баталбал хамгийн түрүүнд эгүүлэн татагдах гишүүнээр Ч.Номин тодроод байна. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан дээрх хуулийн төсөл батлагдсан цагаасаа хэрэгжиж эхлэх тухай заалттай.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү1 цаг 16 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ1 цаг 43 минутын өмнөГазрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна1 цаг 49 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна3 цаг 12 минутын өмнөМонголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна4 цаг 30 минутын өмнө“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа4 цаг 36 минутын өмнө"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ4 цаг 39 минутын өмнөХалуун усны хязгаарлалт хийх байршлууд4 цаг 46 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно7 цаг 8 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.267 цаг 14 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан7 цаг 22 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ7 цаг 27 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 19. 18:38Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов6 сар 19. 18:35Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ6 сар 19. 18:32Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд ДР.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилна6 сар 19. 18:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.