Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа


6-р сарын 22
15 цаг 53 минут

      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Улмаар НИТХ дахь намын бүлгүүд уг төслийг хэлэлцэн дэмжиж, өнөөдөр болсон ээлжит бус XIII хуралдаанаар эцэслэн баталлаа.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн үндэслэлүүдийг танилцуулахдаа:

Олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефть болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардал нэмэгдэж байгааг онцоллоо. Иймээс эдгээр үйлчилгээг тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүссэн.

Мөн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөлд нийцүүлэн шинэчлэх.

Түүнчлэн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардагдах нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр төсөвт тусгажээ.

Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн сахилга бат, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тодотгол хийж байгаа талаар танилцуулсан юм.

Хуралдаанаар төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудад дэмжлэг үзүүлэх, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэх чиг үүрэг бүхий НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн зарим төлөөлөгч нийслэл хот   улирал тутам төсвөө тодотгож байна гэх шүүмжлэлтэй холбоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд анхаарах, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас олон жил орон гэргүй амьдарч буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хотын бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлэн, нэн шаардлагатай төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар баталлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ1 цаг 7 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв1 цаг 9 минутын өмнөАсрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 14 минутын өмнөНийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа1 цаг 18 минутын өмнөЧ.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү2 цаг 47 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ3 цаг 14 минутын өмнөГазрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна3 цаг 19 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна4 цаг 43 минутын өмнөМонголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна6 цаг 1 минутын өмнө“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа6 цаг 6 минутын өмнө"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ6 цаг 10 минутын өмнөХалуун усны хязгаарлалт хийх байршлууд6 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно8 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.268 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан8 цаг 53 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ8 цаг 58 минутын өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.