Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


6-р сарын 22
15 цаг 57 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж. Мөн асрах үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ үеэр онцлов.

Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн байна.

Төсөл нь нийт 10 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, асрах үйлчилгээний хамрах хүрээг зөвхөн ахмад настангаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүний хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн асрах үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, сэргээн засах асрах үйлчилгээ, хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар, мөн гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн үйлчилгээний хэлбэртэй байхаар зохицуусан байна.

Мөн төрөөс үйлчилгээ худалдан авах, татварын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгажээ. Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл, сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асрах үйлчилгээний суурь зарчмуудыг тусгасан аж.

Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Мөн асрах үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авах боломж өргөжинө гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төсөлтэй хамт Нийгмийн халамжийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Асрах үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ1 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв1 цаг 12 минутын өмнөАсрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 16 минутын өмнөНийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа1 цаг 21 минутын өмнөЧ.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү2 цаг 49 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ3 цаг 16 минутын өмнөГазрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна3 цаг 22 минутын өмнөБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна4 цаг 45 минутын өмнөМонголын шатарчид алт, хос мөнгөн медальтай ирж байна6 цаг 4 минутын өмнө“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа6 цаг 9 минутын өмнө"Торгоны замын тэмээн жингийн цуваа" олон улсын аялал 6000 км замыг туулан Монголд ирнэ6 цаг 12 минутын өмнөХалуун усны хязгаарлалт хийх байршлууд6 цаг 19 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно8 цаг 42 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.268 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан8 цаг 55 минутын өмнөАймгуудын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялжээ9 цагийн өмнөУИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан залуу сэтгүүлчдэд лекц уншлаа6 сар 21. 13:56Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ6 сар 21. 13:52Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй6 сар 21. 13:47The MongolZ шатрын баг Рапид төрлийн U2400 ангиллын Дэлхийн аварга боллоо6 сар 20. 22:03Б.Пүрэвдагва: Нийслэл хотоо дэлхийн спортын газрын зураг дээр улам тод байр суурьтай болгохын төлөө ажиллах болно6 сар 20. 20:22УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа6 сар 20. 20:16Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын хучилтын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана6 сар 20. 20:10Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 сар 20. 20:04Говийн бүсэд 1500 ажлын бий болох Бортээгийн ордыг нээлээ6 сар 20. 19:59Г.Занданшатар Испанийн шатарчныг хожиж, WR CHESS баг шөвгийн 16-д шалгарчээ6 сар 20. 19:35Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа6 сар 20. 14:12Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзлаа6 сар 20. 14:09“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо6 сар 20. 13:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.