Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилж байна. Монгол, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар өнөөдөр (2026.06.22) ГХЯ-д албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү хэлэлцээний гол үр дүнгийн талаар тоймлон хүргэе.
-Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ дахин нотлов.
-Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд тохирсон ажил, арга хэмжээг бодит хэрэгжилт болгон урагшлуулах талаар санал нэгдэв.
-Монгол–Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиров.
-Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны бүтэц, нэр төрлийг төрөлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов.
-Монголоос Энэтхэг улсад коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломжийг идэвхтэй судалж хөгжүүлэхээр санал нэгдэв.
-Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, түүхий эдийн нийлүүлэлт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиров.
-Тээвэр, логистикийн шинэ гарц, холболтыг хөгжүүлэх, гуравдагч улсын боомт болон тээврийн коридорын боломжийг хамтран ашиглахаар болов.
-Улаанбаатар–Дели чиглэлд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг дэмжиж, агаарын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов.
-Боловсролын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр болов.
-Монголын хөдөө орон нутгийн сургуулиудад англи хэл заах, англи хэлний багш бэлтгэх хамтарсан төсөл хэрэгжүүлж, Энэтхэгийн багш нарыг ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр тохиров.
-Эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
-Энэтхэгийн фермерүүдийн малын бэлчээр, эрүүл мэндийг ухаалаг технологиор хянах туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар ярилцав.
-НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээ харилцан нотлов.
-Энэтхэгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг–Монголын Найрамдлын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг төслүүдийн хэрэгжилтийг сайшаав.
Facebook
Twitter
Youtube


Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Д.Амарбаясгалан: Бортээгийн орд миний өмчид хэзээ ч байгаагүй нь ил боллоо. Б.Энхбаярт хэлэхэд, үйлийн үр хаалга андуурдаггүй
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно.gif)

Сэтгэгдэл бичих