У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой


6-р сарын 23
9 цаг 27 минут

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож байгаа мөрдөх албаны төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр, эх орныхоо аюулгүй байдал, төр, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалах, хэрэг, зөрчлийг илрүүлэн тогтоох, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэмд шударга ёс тогтоох, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн хуульт ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг хүслээ.

Явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа.

Алба хаагч бүр иргэддээ ээлтэй, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөрдөгч хүн бол зөвхөн мөрдөгч биш, ард иргэдээ соён гэгээрүүлэгч байх учиртайг хэллээ.

Энэ өдрүүдэд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилготой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” болж байна.

Салбарын яам цаашид мөрдөн шалгах ажиллагаа нотлох баримтад суурилсан, шударга, мэргэжлийн, хүний эрхэд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна.

Мөрдөгчдийг хар тамхи, кибер гэмт хэрэг, санхүү, эдийн засгийн гэмт хэрэг, хил дамнасан онц хүнд гэмт хэрэг зэрэг чиглэлээр мэргэшүүлж, шатлан дэвшдэг, ажлын байр, албан тушаал, цалин урамшууллын зэрэглэлтэй болгох тогтолцоо бүрдүүлнэ.

Мөн мөрдөгчдийн ачааллыг бууруулах, хууль бус нөлөөлөлд автахгүй ажиллах нөхцөлийг хангах, эрхийг нь хамгаалах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Дамдинжавын Цогтбаяр, Мөрдөн шалгах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Даржаагийн Энхтөр нарт Гавьяат хуульч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий ажилтан, алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр6 сар 23. 12:53Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой6 сар 23. 12:50УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа6 сар 23. 11:13Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ6 сар 23. 11:09Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ6 сар 23. 11:04Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв6 сар 23. 11:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 23. 10:58“Ховор амьтны жагсаалтад орсон Хулан”6 сар 23. 10:55УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 23. 9:36АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав6 сар 23. 9:33У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой6 сар 23. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа6 сар 23. 9:20Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа6 сар 23. 9:15УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 23. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 сар 23. 9:08Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг үргэлжлүүлж, Монголоос Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох талаар хөндсөн Б.Батцэцэг, Др.Субраманьяам Жайшанкар нарын хэлэлцээ6 сар 23. 0:02“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ6 сар 22. 16:04Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв6 сар 22. 16:02Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 22. 15:57Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 22. 15:53Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү6 сар 22. 14:25БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ6 сар 22. 13:58Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна6 сар 22. 13:52Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна6 сар 22. 12:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.