Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар /2026.06.22/ АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал солилцов.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар авлига бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, улс орны хөгжилд ихээхэн хор уршигтайг онцолж, үүнийг таслан зогсооход иргэний хяналт, оролцоо, төрийн байгууллагын ил тод байдал чухал үүрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тогтвортой хөгжил, энхтайвныг хангахад харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал, аливаа улс орон том, багаас үл хамааран олон улсын харилцаанд үнэ цэнтэй хувь нэмэр оруулдаг гэв.
Мөн хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйлс бол тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах үндэс болохыг, иргэдийн оролцоо, хяналтын үр дүнд төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлнэ хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа
У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой.gif)

Сэтгэгдэл бичих