Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа


6-р сарын 23
13 цаг 09 минут

       Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, залилангийн шинжтэй гэрээ болсон гэж үзэж буй талууд  өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”- д хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, гэрээг хүчингүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох харьяаллын байгууллагуудад хүргүүлэх зорилготой "Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын ашиг өгөөжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг"-ээс уг хурлыг зохион байгуулав.

Хэвлэлийн хуралд оролцсон Эрх чөлөө намын дарга, доктор Ш.Төмөрсүх

"Монголчууд бид баялгийн эзэд атлаа яагаад өнөөдрийг хүртэл Оюу толгойн гэрээнээс ногдол ашиг авахгүй явж ирэв. Гэрээнд 2035 онд ногдол ашиг олгоно гэж байгаа нь шууд луйвар юм. Оюу толгой бол нөөцийн хувьд Эрдэнэт үйлдвэрээс хэд дахин илүү. Тэгтэл Оюу толгойд Монголын талын эрх ашгийг хамгаалах ямар ч эрх зүйн орчин бүрдээгүй байна” гэсэн юм.

Түүнчлэн Оюу толгойн асуудлыг 49 болон 51 хувь хүртэл нэмэгдүүлэхийг шаардах ажээ. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын 1962 оны 1803 дугаар тогтоолд аливаа баялгийн эзэн нь тухайн баялгийнхаа 50-аас дээш хувийг хүртэх ёстой гэсэн заалт бий. Тэгтэл өнөөдөр манай улс ердөө 34-36 хувийг хүртэж байна гэдэг нь цэвэр залилангийн шинжтэй юм. Яагаад бид өөрсдийн баялгийн 34 хувийг эзэмшихийн тулд дахин зээл авч, өдөрт зээлийн хүүд нь 15 тэрбум төгрөг төлөх ёстой юм хэмээх байр суурийг илэрхийлэв.

“Үүнээс гадна Оюу толгойгоос гарч буй байгалийн баялагт нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай. Тэнд Монголын ард түмнийг хяналт тавихаар оруулдаггүй. Алт олборлож байгааг ч үгүйсгэх аргагүй. Бид энэ асуудлыг сөхөж гаргаж ирснээр Монгол Улсын Засгийн газарт хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголчууд газар шороо, эд баялгийнхаа төлөө тэмцэж чаддаг гэдгийг олон улс мэдэж авах болно. Ингэснээр цаашид гаднын улс орнуудтай харилцах шинэ жишиг тогтоно. Манай намын мөрийн хөтөлбөрт зөвхөн Оюу толгой бус, Монголын ашигт малтмалыг ард түмэнд ашигтай байлгах, үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийг гадаад, дотоодын олигархуудаас хараат бусаар хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаар тусгасан" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хуралд оролцсон хуульч Ж.Дугардорж гэрээний заалтууд болон хууль зөрчсөн гэж үзэж буй үндэслэлүүдээ дараах байдлаар танилцуулсан юм.

Тодруулбал, “Оюу толгой компани 17 жилийн хугацаанд гэрээний зохицуулалтаар явж иржээ. Гэвч энэ гэрээг байгуулах, хэрэгжүүлэх явцад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл гарсан гэж үзэн, Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар өгөх гэж байна.

Мөн 2009 онд гэрээ байгуулахдаа Монголын тал хувьцааны 71 хувийг, хөрөнгө оруулагч тал 29 хувийг авах мэтээр хуурч мэхэлсэн асуудал бий. Гэрээ байгуулахдаа санхүүжилтийг зээлээр бүрдүүлнэ гэдгийг огт дурдаагүй байсныг Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө хүлээн зөвшөөрсөн нь уг гэрээ залилангийн шинжтэй болсныг илтгэж байгаа юм. Үүнээс гадна Монголын талаас төлөөлөн оролцсон С.Баяр нь 'Петровис' ХХК-ийг ямар ч тендергүйгээр сонгон шалгаруулсан бөгөөд Давааням гэгч нь С.Баярт их хэмжээний авлига өгсөн нь батлагдсан” гэв.

Түүнчлэн, “УИХ-аас Оюу толгой ХХК-ийн өрийн таазыг нэмэгдүүлэхгүй, дахин зээл авахгүй байх чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий 103 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Тэгтэл дахин долоон тэрбум ам.долларын зээл авсан нь зайлшгүй албан тушаалын гэмт хэрэг мөн гэж үзэж байна.

Мөн Оюу толгой компани Монгол Улсын Усны тухай хуулийг зөрчиж, уснаас ашигласны онц их хэмжээний төлбөрийг төлөөгүй, одоо ч төлөхгүй байгаагаас гадна гэрээнд заасан ашигласан усаа дахин боловсруулах үйлдвэрээ бариагүй байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан тул үүнийг зайлшгүй шалгаж, хохирлыг нөхөн төлүүлэх ёстой ажээ.

С.Баяр нь төрийн нууц мэдээллийг хувийн зорилгоор ашигласан төдийгүй, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд үүнд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний дагуу саарал усыг дахин ашиглах станц барих үүргээ тэд биелүүлээгүй атлаа манай талаас хүлээсэн заалтуудыг ягштал биелүүлэхийг тулган шаардаж байгаа нь улсыг шулан мөлжиж буй хэлбэр юм. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн гэрээг байгуулахдаа Техник, эдийн засгийн үндэслэлийг  батлуулаагүй нь бие даасан гэмт хэрэг бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгөх, түүгээрээ дамжуулан сүрдүүлэх, шантаажлах явдал удаа дараа гарч байна.

“Рио Тинто” гэх үндэстэн дамнасан компани нь Монгол Улсын байгалийн баялгийг энхийн зориулалтаар бус, дайны санхүүжилтэд ашиглаж байж болзошгүй. Манай улсад өдөрт таван тэрбум, сард 150 тэрбум төгрөг орж ирдэг гэх мэдээлэл үнэн эсэх, мөн “Рио Тинто”-д өдөрт 60 тэрбум, сард нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ашиг олж буй эсэхийг нарийвчлан шалгах шаардлагатай. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарган шалгуулахаар өргөдөл гаргаж байна" гэлээ.

С.БАТТУЛГА

Эх сурвалж: zms.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав5 цаг 9 минутын өмнөТөсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна6 цаг 27 минутын өмнөСамар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ8 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо8 цаг 45 минутын өмнөЗуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ8 цаг 48 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ8 цаг 51 минутын өмнөБ.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 цаг 17 минутын өмнөД.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 цаг 50 минутын өмнө“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:562027 онд ХААН титэм авах гэсэн Л.Оюун-Эрдэнийн санаархалд У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж хариу цохилт өгөх үү9 сар 21. 19:41Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа9 сар 21. 17:40Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ9 сар 21. 15:40Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй "30-ийн бүлэг" Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаас огцруулж, Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох бойкотоо үргэлжлүүлж байна9 сар 21. 15:35С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ улс төр хийгээд байвал эцэст нь улстөрчид биш ард түмэн хохирно9 сар 21. 15:02Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө9 сар 21. 13:37Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй...9 сар 21. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо9 сар 21. 13:22Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв9 сар 21. 11:37Ерөнхий сайдын есөн шийдвэрийг иргэд дэмжиж буйгаа илэрхийлэв9 сар 21. 10:21“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа9 сар 21. 10:16Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөв9 сар 21. 10:12Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар 8 иргэний амь насыг авран хамгааллаа9 сар 21. 10:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 21. 9:20УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.21-09.259 сар 21. 9:15Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан9 сар 21. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.