“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна


6-р сарын 23
14 цаг 28 минут

      Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна. 

Зорилт:

  • Парламентын институцийн үүрэг, ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх.
  • Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бодит жишээ, кейсээр тайлбарлах.
  • Баримтад суурилсан, судалгаатай, аналитик сэтгүүл зүйн бүтээлийг нэмэгдүүлэх.
  • Сэтгүүл зүй, медиа контентын чанар, мэргэжлийн ёс зүй, инновацлаг шийдлийг дэмжих.

Бүтээлийн агуулга, чиглэл: Бүтээл нь дараах сэдвүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн сэдвийг хамарсан байж болно.

  1. 2026 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн агуулга, ач холбогдлыг тайлбарлах
  2. УИХ-ын гишүүний өдөр тутмын үйл ажиллагаа
  3. УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, хууль батлах үе шатын талаар
  4. Парламентын ил тод байдал, иргэдийн оролцоо
  5. Ес дэх парламентын онцлог
  6. Сайн туршлага, бодит кейс, өгөгдөлд суурилсан сонирхолтой мэдээ, мэдээлэл.

Бүтээлд тавигдах шаардлага ба төрөл: Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, бодит агуулгатай байх бөгөөд шинэлэг хэлбэр, бүтээлч шийдэлтэй байна. Оролцогчид нь уралдааны хугацаанд 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй нийтлэл, 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй видео контент бүтээж, түүнийгээ тухай бүр нийтэлсэн байх бөгөөд уралдаанд аль нэг бүтээлээрээ оролцож болно. Нийтлэл ба контентыг үзэлт ихтэй тодорхой цагт (жишээ нь, 18:00-20:00 цагийн хооронд) өөрийн мэдээллийн суваг (телевиз, сонин, сайт, пэйж)-т байршуулсан байна.

Бүтээлийг дараах 2 төрлөөр хүлээж авах ба төрөл тус бүр тусдаа шалгаруулалт явагдана:

А төрөл: Сонин, сэтгүүл, цахим нийтлэл. Хэмжээ нь 4500-аас доошгүй тэмдэгт (тэмдэгт, сул зайг оролцуулаад 600-800 үг) байх бөгөөд цахим нийтлэл болон уламжлалт хэвлэлийн онцлогт нийцүүлсэн байна. Олон талт, баталгаатай эх сурвалж ашигласан, баримт, дата, судалгаанд тулгуурласан дүн шинжилгээтэй байх нэмэлт шаардлагатай.

Б төрөл: Богино видео буюу рийл бичлэг. Үргэлжлэх хугацаа 1 минут - 1 минут 30 сек буюу 90 секунд байна. Дуу дүрсний өндөр чанартай (HD), сошиал орчинд түгээхэд тохиромжтой хэлбэртэй байна.

Шалгаруулалт ба онооны систем: Бүтээлийг дараах 100 онооны системээр үнэлнэ:

  • Агуулгын гүн, судалгаа, баримтжуулалт (30 оноо)
  • Сэдвийн нийцэл, үр нөлөө, ойлгомжтой байдал (30 оноо)
  • Бүтээлч хандлага, шинэлэг байдал, дизайн шийдэл (20 оноо)
  • Олон нийтэд хүрсэн байдал, хандалт (20 оноо) 

Шагналын сан:

А төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг 5 нийтлэлийг шалгаруулж тус бүр 2,000,000 /Хоёр сая/ төгрөгөөр урамшуулна.

Б төрлийн шагналын сан:

Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг видео контентуудыг шалгаруулна.

  • I байр - 8,000,000 /Найман сая/ төгрөг
  • II байр - 6,000,000 /Зургаан сая/ төгрөг
  • III байр - 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөг
  • Тусгай байр - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг /5 бүтээл тус бүр/
  • Үзэгчийн талархал хүлээсэн 1 бүтээл - 2,000,000 /Хоёр сая/ төгрөг

Уралдааны хугацаа ба бүтээл хүлээн авах:

Уралдаан зарлах хугацаа: Уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай байна.

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл.

Уралдааныг шалгаруулж дүн гаргах хугацаа: 2026 оны 07 сарын 06-ны өдөр

Бүтээл илгээх: Оролцогчид бүтээлээ овог нэр, холбогдох утасны дугаарын хамт press@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү. Гарчиг хэсэгт "Сайн Парламент уралдаанд - [Өөрийн нэр]" гэж бичнэ. Эсвэл цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэл, контентын линкийг ирүүлэх.

Зохиогчийн эрх: Шагналт байранд шалгарсан бүтээл, ажлуудыг зохион байгуулагч тал олон нийтийн соён гэгээрүүлэх ажилд зохиогчийн нэртэйгээр ашиглах эрхтэй байна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Утас: 261986, 261255



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр6 сар 23. 12:53Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой6 сар 23. 12:50УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа6 сар 23. 11:13Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ6 сар 23. 11:09Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ6 сар 23. 11:04Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв6 сар 23. 11:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 23. 10:58“Ховор амьтны жагсаалтад орсон Хулан”6 сар 23. 10:55УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 23. 9:36АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав6 сар 23. 9:33У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой6 сар 23. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа6 сар 23. 9:20Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа6 сар 23. 9:15УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 23. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 сар 23. 9:08Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг үргэлжлүүлж, Монголоос Энэтхэг рүү коксжих нүүрс экспортлох талаар хөндсөн Б.Батцэцэг, Др.Субраманьяам Жайшанкар нарын хэлэлцээ6 сар 23. 0:02“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ6 сар 22. 16:04Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирэв6 сар 22. 16:02Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 22. 15:57Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 22. 15:53Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү6 сар 22. 14:25БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ6 сар 22. 13:58Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна6 сар 22. 13:52Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна6 сар 22. 12:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.