“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа


6-р сарын 24
9 цаг 26 минут

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугам (Яармаг, Арцатаас Өнөр хороолол)-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПOMA группийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын үеэр

  • "Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлууд,
  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх хоёрдугаар шугамыг 2.7 км урт, 3 буудал, 13 тулгуур багана, 74 кабинтай барих ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломж,
  • Хоёрдугаар шугамыг үндсэн зээлийн үлдэгдэл болон IFC (Олон улсын санхүүгийн корпорац) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй хосолсон холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын дүүжин замын тээвэр төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг, Арцатаас Өнөр хороолол хүртэлх нэгдүгээр шугамыг ирэх есдүгээр сараас туршиж, арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотод автобуснаас өөр анхны нийтийн тээврийн хэрэгсэл болж баригдаж байгаа онцлогтой. Төслийн хоёрдугаар шугамыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар эхний байдлаар бэлтгэж байна” гэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын ажлыг Францын ПOMA групп болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК хамтран гүйцэтгэж, төслийн явц 76 хувьд хүрээд байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн нэг, хоёрдугаар шугамыг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...24 минут 24 секундын өмнөХуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно29 минут 58 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа32 минут 10 секундын өмнөАхмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд35 минут 23 секундын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна43 минут 47 секундын өмнөЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа47 минут 15 секундын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 5 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 8 минутын өмнөБоловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов1 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 28 минутын өмнө“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр6 сар 23. 12:53Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой6 сар 23. 12:50УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа6 сар 23. 11:13Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ6 сар 23. 11:09Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ6 сар 23. 11:04Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв6 сар 23. 11:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 23. 10:58“Ховор амьтны жагсаалтад орсон Хулан”6 сар 23. 10:55УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 23. 9:36АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав6 сар 23. 9:33У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой6 сар 23. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа6 сар 23. 9:20Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа6 сар 23. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.