Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр (2026.06.23) Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Энэтхэг, Монгол хоёр Улс өнө эртний түүхэн уламжлалт, найрсаг харилцаатайг дурдаад, ноён Др.Субраманьяам Жайшанкарын Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад нэн чухал ач холбогдолтойг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр онцоллоо.
Монгол Энэтхэг хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд олон салбарт үр дүнтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүний нэг нь Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл юм. Тус төсөл нь Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтойг тодотгоод олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж буйд талархал илэрхийллээ.
Монгол Улс эдийн засгаа тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийг дэмжих бодлого хэрэгжүүлж буйг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулаад, “Энэтхэг Улстай мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны хэрэглээ, цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна” гэв.
Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Др.Субраманьяам Жайшанкар хоёр орны хамтран хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, өргөн хүрээний ойлголт, шинэ санаа, санаачилга бий болсон, албаны олон чухал уулзалтуудыг хийсэн үр дүнтэй айлчлал болж буйг дурдлаа. Тэрбээр Стратегийн түншлэлийн харилцаагаа шинэ агуулгаар баяжуулах урт хугацааны “замын зураг”-аа тодорхойлоход энэхүү айлчлал ач холбогдолтойг тодотгов.
Түүнчлэн уул уурхай, эрчим хүч, цахим технологи болон хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын найрамдлын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ
Сэтгэгдэл бичих