УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа


6-р сарын 24
9 цаг 58 минут

      Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт /2026.06.23/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил дэвшил, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, идэвх санаачилгад нь талархал илэрхийллээ.

Мөн энэ онд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож буйг онцлоод, ойн хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлсон ач холбогдол бүхий арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв.

Тэрбээр өнгөрсөн хагас зууны хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, найдвартай түнш байсаар ирснийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэнээс хойш НҮБ-ын гишүүн бараг бүх улстай дипломат харилцаа тогтоосон, олон талт хамтын ажиллагааг гадаад бодлогынхоо чухал тулгуурын нэг болгон хөгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь хөгжлийн бодлого, институцийн шинэчлэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Матилда Димовскагийн манлайлал дор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа өргөжин бэхжиж, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд бодит ахиц гарсныг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Тэр дундаа дижитал шилжилтийг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон төлөвшүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, их өгөгдөл болон хиймэл оюун ухааны чиглэлээр үндэсний бодлого боловсруулахад үзүүлсэн дэмжлэг нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурал хүний эрх, сайн засаглал, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг бодлого, эрх зүйн хүрээнд тууштай дэмжин ажиллаж байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, парламентын институцийн чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэллээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үзүүлж буй тууштай дэмжлэгт нь мөн талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Их Хурал 2026 оны хаврын ээлжит чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэх чиглэлд парламентын түвшинд идэвхтэй ажиллаж байгааг дурдав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын хагас зуун жилийн түүхтэй хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байгааг тэмдэглэж, цаашид парламентын ардчиллыг бэхжүүлэх, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, цахим засаглалыг хөгжүүлэх, хууль тогтоох үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, парламентын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхийн чухлыг онцоллоо.

Монгол Улсад ажиллах нь нэр төрийн хэрэг байсан гэдгийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцлоод, НҮБ-ын тэргүүлэх зорилтуудтай Монгол Улсын хөгжлийн бодлого уялдаатай байдгийг тэмдэглэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааг өндрөөр үнэлдгээ илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс нь НҮБ-ын тэргүүлэх түнш орнуудын нэг гэдгийг онцлоод, Монгол Улсад ажиллах хугацаандаа ногоон эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор малчдын амьжиргааг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж, бодит үр дүнд хүрснийг тэмдэглэлээ. Мөн эдгээр сайн туршлагыг Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр олон улсад сурталчлан таниулах нь чухал болохыг онцлов.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаандаа цахим шилжилтийн хүрээнд иргэдийн хэрэглээ, ур чадварыг нэмэгдүүлэх, оролцоонд суурилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа танилцууллаа.

Матилда Димовска, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож буйг онцлоод, ойн хүрээнд хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын тэргүүлэх чиглэл, зорилтуудыг тодорхойлсон хамтарсан нийтлэл бэлтгэн нийтлэх хүсэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод уламжлав.

Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 50 жилийн ололт амжилтыг дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлсон хамтарсан нийтлэл гаргана

Үүний хариуд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, уур амьсгалын өөрчлөлт нь нүүдэлчин соёл иргэншилтэй, өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд томоохон сорилт болж байгааг тэмдэглээд, Улсын Их Хурал энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж буйг дурдав. Мөн хамтарсан нийтлэл бэлтгэн нийтлэх саналыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, энэхүү санаачилга нь Монгол Улсын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Түүнчлэн уг ажлыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд олон нийтэд таниулж, үр дүнг нь түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Улсын Их Хурал холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлж буй Матилда Димовскад эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн түншлэлийг бэхжүүлэх үйлсэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Энхцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...55 минут 34 секундын өмнөХуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно1 цаг 2 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа1 цаг 4 минутын өмнөАхмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд1 цаг 7 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна1 цаг 15 минутын өмнөЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа1 цаг 19 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа1 цаг 36 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 39 минутын өмнөБоловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов1 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цагийн өмнө“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр6 сар 23. 12:53Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой6 сар 23. 12:50УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа6 сар 23. 11:13Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ6 сар 23. 11:09Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ6 сар 23. 11:04Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв6 сар 23. 11:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 23. 10:58“Ховор амьтны жагсаалтад орсон Хулан”6 сар 23. 10:55УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 23. 9:36АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав6 сар 23. 9:33У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой6 сар 23. 9:27Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа6 сар 23. 9:20Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа6 сар 23. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.