УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсын Архивын агентлагийн орлогч дарга, төрийн нарийн бичгийн дарга Юрасов Андрей Викторович тэргүүтэй төлөөлөгчдийг (2026.06.23) хүлээн авч уулзлаа. Эдгээр зочид нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын бүрэлдэхүүн бөгөөд манай талаас Архивын ерөнхий газрын удирдлагууд байлцав.
Уг комисс 1992 оноос тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өдгөө 28 дахь хуралдаанаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдалд Хууль зүйн байнгын хорооны дарга баяр хүргэлээ. Хоёр улсын архивын сан хөмрөг, салбарын хамтын ажиллагаа улам бэхжиж, үр өгөөжтэй, шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгааг тэрбээр илэрхийлсэн.
Хоёр улсын архивын байгууллагууд хамтран түүхэн баримт бичгийн эмхэтгэлүүд хэвлүүлэн үзэсгэлэн гаргаж, эх сурвалжуудыг харилцан солилцож, сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн тухай зочин талаас танилцууллаа. Түүнчлэн энэ жил “Зөвлөлт-Монголын эдийн засгийн харилцаа 1921-1954 он”, “Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа 1965-1982 он” сэдэвт эмхэтгэлүүдийг олны хүртээл болгоно. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комисс XXVIII хуралдаанаараа архивын баримтуудыг илрүүлэх, судлаачдыг дэмжиж, хамтрах асуудлыг хэлэлцсэн талаар мэдээлэл солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

Сэтгэгдэл бичих