2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана


6-р сарын 24
13 цаг 36 минут

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна. 

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно1 цаг 16 минутын өмнөБатлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна1 цаг 18 минутын өмнө2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана1 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов2 цаг 50 минутын өмнөМонгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ3 цаг 29 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална3 цаг 33 минутын өмнөНийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна3 цаг 38 минутын өмнөАрхивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа3 цаг 41 минутын өмнөНүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...4 цаг 51 минутын өмнөХуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно4 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа4 цаг 59 минутын өмнөАхмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд5 цаг 2 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна5 цаг 11 минутын өмнөЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа5 цаг 14 минутын өмнө“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа5 цаг 32 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо5 цаг 35 минутын өмнөБоловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов5 цаг 46 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 55 минутын өмнө“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр6 сар 23. 12:53Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой6 сар 23. 12:50УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа6 сар 23. 11:13Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ6 сар 23. 11:09Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ6 сар 23. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.