Төрийн банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх зорилгын хүрээнд И-Билл үйлчилгээгээ өргөжүүлэн хөгжүүлж, Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд амжилттай нэвтрүүлж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
И-Билл нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликейшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь техник, технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд чиглэдэг.
И-Билл үйлчилгээг ашигласнаар иргэд цахилгаан, дулаан, ус, контор, СӨХ, интернэт, кабелийн телевиз зэрэг тогтмол төлөгддөг хэрэглээний төлбөрүүдээ банкны салбар, нэгжид биечлэн очих шаардлагагүйгээр гар утсаараа шуурхай төлөх боломжтой.
Өмнө нь И-Билл үйлчилгээг Токи, И-Монголиа, ХайПэй, АмарХоум зэрэг финтек платформууд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид өдөр тутмын төлбөр тооцоогоо хялбар байдлаар хийх боломжийг бүрдүүлсэн. Харин энэ удаад Голомт банктай хамтран SocialPay аппликейшнд И-Билл үйлчилгээг нэвтрүүлснээр тус банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө өөрийн ашигладаг аппликейшнээр дамжуулан төлөх боломжтой болж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.
Төрийн банк нь И-Билл үйлчилгээг цаашид бусад арилжааны банк болон төлбөр тооцооны аппликейшн хөгжүүлэгч байгууллагуудад нээлттэйгээр санал болгож, үйлчилгээний хамрах хүрээг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.
Төрийн банк нь дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээг хялбар, шуурхай, найдвартай шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа цаашид тасралтгүй үргэлжлүүлэх болно.
Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк
Facebook
Twitter
Youtube


Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ

Сэтгэгдэл бичих