УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав


6-р сарын 24
19 цаг 22 минут

      Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.24/ Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.   

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт,  уулзалтын эхэнд 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш Монгол Улс дахь бүрэн эрхийн хугацаандаа идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улс Австралийн Холбооны Улсыг гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш гэж үздэгийг тэмдэглээд, өнгөрсөн хагас зууны хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, уул, уурхай зэрэг салбарт тогтвортой өргөжин хөгжиж ирснийг онцоллоо.

Хоёр улсын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, сүүлийн жилүүдэд улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянсын 2024 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлов. Мөн Австралийн Амбан захирагч Сэм Мостины айлчлал нь хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх нийтлэг зорилтыг бататгасан чухал үйл явдал болсон талаар дурдлаа.

Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Сайн парламент”-ыг төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг парламентын тогтолцоог хөгжүүлэхэд Австралийн Холбооны Улсын парламентын сайн туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Австралийн Холбооны Улс технологийн томоохон компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн зохицуулалтаараа олон улсад үлгэр жишээ болж байгааг тэмдэглээд, ялангуяа 16 хүртэлх насны хүүхдийн олон нийтийн сүлжээний хэрэглээг зохицуулах чиглэлээр хэрэгжүүлсэн туршлагаас суралцах сонирхолтой байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австрали Улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тэмдэглээд, тэдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Тэрбээр Австрали дахь монгол иргэд хоёр улсын ард түмнийг холбосон чухал гүүр болж байгааг тэмдэглэж, тэдний эрх ашиг, сайн сайхан байдлыг хангах асуудалд цаашид ч анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж буйд баяр хүргэв.

Тэрбээр Австрали, Монголын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улс төрийн харилцаа, харилцан ойлголцол улам бэхжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн 2024 онд Австралийн Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянс, Австралийн Амбан захирагч Сэм Мостин нарын Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Элчин сайд Лео Зенг, Австралийн Холбооны Улс боловсрол, хүний нөөцийн хөгжлийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үздэг болохыг онцлоод, Монгол Улсад ажилласан хугацаандаа хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олгох сургалтын тэтгэлгийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлж, Австрали Улсад ажиллах сайн дурын ажилтны тоог өсгөсөн байна. Түүнчлэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн эхний үе шат амжилттай хэрэгжсэнийг тэмдэглэв.

Цаашид хоёр орны иргэд хоорондын харилцаа, парламентын хамтын ажиллагаа, батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайд Лео Зенг, хоёр улсын түншлэл, улс төрийн харилцаа, өндөр түвшний яриа хэлэлцээг улам бэхжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргыг тааламжтай цагтаа Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхийг тус улсын Сенатын Ерөнхийлөгч урьсныг уламжилж, уг айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ өргөтгөсөн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Үүний хариуд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, урилгыг таатай хүлээн авч, Улсын Их Хурлын даргын хувиар хийх анхны айлчлалаа тус улсаас эхлүүлэхдээ таатай байгаагаа илэрхийлж, энэхүү айлчлалыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгт Монгол Улсад ажилласан хугацаанд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлэв. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, тус парламентын бүлгийн гишүүн П.Ганзориг, Б.Пунсалмаа болон холбогдох албаны хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна1 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав1 цаг 10 минутын өмнөТөрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ1 цаг 17 минутын өмнөБүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ1 цаг 22 минутын өмнөНийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 27 минутын өмнөТөрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 цаг 51 минутын өмнөБатлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 цаг 53 минутын өмнө2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 цаг 56 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов8 цаг 25 минутын өмнөМонгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ9 цаг 5 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална9 цаг 8 минутын өмнөНийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна9 цаг 13 минутын өмнөАрхивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа9 цаг 16 минутын өмнөНүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...6 сар 24. 10:06Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно6 сар 24. 10:00УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:58Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд6 сар 24. 9:55“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна6 сар 24. 9:46ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:43“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 24. 9:26Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 9:23Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов6 сар 24. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 сар 24. 9:02“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.