Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна


6-р сарын 24
19 цаг 26 минут

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал,

  • Дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат,
  • Нярайн зүрхний гажиг, зулай, хэвлий, судас харах өндөр хүчин чадал бүхий эхо аппарат,
  • Нэгдсэн хяналтын систем,
  • Дутуу төрсөн нярайн өндөр чийгшилтэй инкубатор,
  • Тархины цахилгаан бичлэгийн аппарат,
  • Нярайн дефибрилятор зэргийг хүлээлгэн өглөө.

Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна. Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулахаар нийслэлийн санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан барилга байгууламжийн засвар, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг танилцууллаа. Тухайлбал, Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн тал хувь нь 2009 оноос хойш засварт ороогүй бөгөөд дулаан алдагдал ихтэй, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт 2013 оноос хойш их засвар хийгдээгүй гэв. Мөн А блокийн агааржуулалтын системийн шинэчлэлийг хийх, хоёр тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах, эх барих мэс заслын хэсгийн дурангийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд төрүүлэх, өсгөхөд ээлтэй орчин бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус төр, орон нутгийн хамтын үүрэг юм. Бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус, иргэдийн амьдралын чанараар хэмжих хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл монгол иргэнийг өсгөж бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно. Иймд шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна1 цаг 6 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав1 цаг 11 минутын өмнөТөрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ1 цаг 17 минутын өмнөБүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ1 цаг 22 минутын өмнөНийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 28 минутын өмнөТөрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 цаг 52 минутын өмнөБатлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 цаг 54 минутын өмнө2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 цаг 57 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов8 цаг 25 минутын өмнөМонгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ9 цаг 5 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална9 цаг 9 минутын өмнөНийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна9 цаг 13 минутын өмнөАрхивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа9 цаг 16 минутын өмнөНүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...6 сар 24. 10:06Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно6 сар 24. 10:00УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:58Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд6 сар 24. 9:55“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна6 сар 24. 9:46ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:43“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 24. 9:26Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 9:23Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов6 сар 24. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 сар 24. 9:02“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа6 сар 23. 14:51“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна6 сар 23. 14:28БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ6 сар 23. 14:19Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа6 сар 23. 13:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар6 сар 23. 12:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.