Монгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна


6-р сарын 25
9 цаг 22 минут

      БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй /2026.06.24/ уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны дөрөвдүгээр сард Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажилласанд талархал илэрхийлж, төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйг тэмдэглэв.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэв. 

Түүнчлэн тээвэр, логистикийн саад тотгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол, Казахстаныг холбосон хамгийн дөт тээврийн шинэ коридорыг бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран эдлэл, арьс шир, Казахстан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтойг дурдаж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв. 

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр уул уурхай, газрын тос, цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг байгуулсныг сайшааж, цаашид тус салбарт Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцаа холбоо тогтооход хоёр улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр Ерөнхий сайд цахим шилжилт, хиймэл оюун ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Талууд бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам бэхжүүлэхийн төлөө буйгаа дахин нотлов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана3 минут 50 секундын өмнөДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид1 цаг 11 минутын өмнөМонгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна1 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан1 цаг 31 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна6 сар 24. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав6 сар 24. 19:22Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ6 сар 24. 19:16Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ6 сар 24. 19:11Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 сар 24. 19:05Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 сар 24. 13:41Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 сар 24. 13:392026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 сар 24. 13:36Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов6 сар 24. 12:07Монгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ6 сар 24. 11:28Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 11:24Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна6 сар 24. 11:19Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 11:16Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...6 сар 24. 10:06Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно6 сар 24. 10:00УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:58Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд6 сар 24. 9:55“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна6 сар 24. 9:46ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:43“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 24. 9:26Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо6 сар 24. 9:23Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов6 сар 24. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 сар 24. 9:02“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна6 сар 23. 14:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.