Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно


6-р сарын 25
10 цаг 58 минут

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм. Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Улаанбаатар хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, иргэдээс ирсэн саналын дагуу НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг “Хүүхдийн ордон 2” болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна. 1958 онд баригдсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм. Өмнө нь ашиглалтад байсан учир шууд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн эхний дүгнэлтээ аваад ААН-үүдтэй зөвшилцөл, хэлэлцээрт орж байна. Тус ажлыг хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Энэ төв нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлоготоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ” гэлээ.

Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хувийн ААН-үүдэд урилга илгээсэн. Тус төсөлд зарим ААН-үүд саналаа ирүүлээд байна. 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй байхгүй бол хүүхдүүдийг "тусгай" гэдэг нэрээр шошголж байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийгөө бусдаас өөр гэж үзэж тусгаарлах, ангийнх нь хүүхдүүд тусгай цогцолборын хүүхэд гэж ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг. Нэрэнд анхаараад зогсохгүй дотоод үйл ажиллагаанд ч анхаарч, хүүхдүүд гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь58 минут 23 секундын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ1 цаг 2 минутын өмнөМонгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ1 цаг 7 минутын өмнөЭ.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна1 цаг 10 минутын өмнөЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв1 цаг 20 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно1 цаг 23 минутын өмнөТуркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана1 цаг 34 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана1 цаг 42 минутын өмнөДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид2 цаг 48 минутын өмнөМонгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна2 цаг 58 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан3 цаг 9 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна6 сар 24. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав6 сар 24. 19:22Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ6 сар 24. 19:16Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ6 сар 24. 19:11Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 сар 24. 19:05Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 сар 24. 13:41Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 сар 24. 13:392026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 сар 24. 13:36Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов6 сар 24. 12:07Монгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ6 сар 24. 11:28Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 11:24Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна6 сар 24. 11:19Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 11:16Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...6 сар 24. 10:06Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно6 сар 24. 10:00УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа6 сар 24. 9:58Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд6 сар 24. 9:55“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна6 сар 24. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.