Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна


6-р сарын 25
11 цаг 10 минут

      "Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулан Манжуур-Хайлаар чиглэлийн аялалд хамрагдсан багш нар буцах үедээ өөрсдөөс нь шалтгаалахгүй асуудлаас үүдэн хоёр хоног саатжээ. Энэ талаар тус аялалд явсан багшийн эгч Э.Батхишигтэй ярилцлаа.

-Аяллын компаниар зуучлуулсан хүмүүст ямар асуудал үүссэн талаар ярихгүй юу?

-Манай дүү ажлынхантайгаа “Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулж, Манжуур-Хайлаар чиглэлд явсан. Аялалд нь Дорноговийн 37 багш явсан юм билээ. Өнгөрсөн долоо хоногт буюу 16-нд хотод цуглараад явцгаасан. Хөтөлбөрийн дагуу 17-ноос эхлэн тав хоногийн хугацаанд аялал нь дууссан. Ингээд 22-нд наашаа гарна гэж ярьж байсан юм. Гэтэл “Хөгжилтэй аялал” компани буудал, хоолны мөнгөө өнөөх газарт нь төлөөгүй учраас “гаргахгүй” гэсэн асуудал үүссэн юм билээ. “Төлбөрөө төлсний дараа та нарыг явуулна” гэж хэлсэн гэсэн. Багш нарын хувьд аяллын мөнгөө 100 хувь төлсөн байгаа шүү дээ. Менежер эмэгтэй нь дөнгөж ажилд ороод л маргааш нь багш нартай явчихсан учраас “Би энэ асуудлыг мэдэхгүй” гэж хэлсэн гэсэн. Ингээд захирал нь ч утсаа авахгүй, буудалд нь хоёр хоног гарч чадахгүй байсаар өнөөдөр (өчигдөр) наашаа гарах шиг боллоо.

Учир нь цагдаа дуудсан юм билээ. Цагдаа нь “Энэ хүмүүст ямар ч буруу байхгүй. Хоёр байгууллагыг хооронд нь холбоод асуудлыг шийдүүлнэ. Энэ хүмүүсийг явуулах нь зүйтэй. Автобус бэлдэж өгөөд, та нарыг хил рүү явуулъя” гэж хэлсэн тухай ярьж байсан. Одоо бол утаснууд нь холбогдохгүй байна. Тэгэхээр наашаа гарсан байх гэж бодоод байна.

-Нэг хүний хэдэн төгрөг төлж явсан юм бол?

-Нэг хүний 490 мянган төгрөгийн тооцоогоо явахаасаа өмнө захирлынх нь данс руу хийгээд аялалдаа гарсан гэсэн. Тэндээ очоод авах ёстой үйлчилгээнүүдээ авсан юм билээ. Гэтэл буцаад явах болтол төлбөр, тооцооны асуудал үүсээд хоёр хоног саатсан. Гэхдээ хоёр хоног гэдэг багш нарын хувьд чухал шүү дээ. Манай дүү өөрөө математикийн багш, арванхоёрдугаар анги хариуцдаг. Ялангуяа элсэлтийн шалгалт хаяанд тулсан энэ үед хүүхдүүддээ давтлага өгөх ёстой байтал хоёр хоногоор хойшилчихлоо гэж надад ярьж байсан. Нэг хүний 490 мянган төгрөгөөр 37 хүн гэхээр нийт 18 сая төгрөгөөс “Хөгжилтэй аялал” компани өөрсдөө хэдийг нь авч, үйлчилгээ үзүүлсэн компани хэдийг авдаг нь тодорхой байдаг байх. Гэтэл ийм асуудал үүссэнд гайхаж байна.

-Хөх хотод мөн ийм асуудал үүссэн гэж сонслоо?

-Тийм гэсэн. “Хөгжилтэй аялал” компаниар зуучлуулж Хөх хот руу явсан 86 хүн тэндээ буудал ч байхгүй гудманд хоригдсон байгаа гэж сураг сонссон. Гэхдээ тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Энэ компани иргэдээс мөнгө авчихаад тухайн газартайгаа төлбөр, тооцоогоо дутуу хийдэг гэсэн хардлага бол төрж байна.

-Аялал зугаалгын улирал эхэлж байгаа энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс юу гэж хэлмээр байна вэ?

-”Хөгжилтэй аялал” компани маш их сурталчилгаа хийж, олон хүний итгэлийг хүлээсэн газар гэж ойлгож явсан. Гэтэл аяллын төлбөрөө бүрэн төлсөн хүмүүс харийн нутагт буудлын төлбөрийн асуудлаас болж хоёр хоног саатсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Ялангуяа багш нар амралтынхаа хугацааг ашиглаад хамт олноороо дурсамж бүтээе гэж явсан хүмүүс байгаа шүү дээ. Иргэдэд анхааруулж хэлэхэд, аяллын компаниудыг сайн судалж яваасай гэж хүсэх байна. Зөвхөн реклам сурталчилгаа, хямд үнэ харахаас гадна тухайн компанийн өмнөх үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, санал хүсэлтийг нягталж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Мөн гэрээ байгуулж байгаа бол ямар үйлчилгээ үзүүлэх, ямар нөхцөлд хариуцлага хүлээх талаар сайн судлах хэрэгтэй. Ер нь аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг. Зуны гурван сард хамт олноороо төлөвлөж, гоё дурсамж бүтээх гээд явж байгаа хүмүүст ийм зүйл тохиолдвол онцгүй мэдрэмж төрөх нь ойлгомжтой.

-Цагдаад гомдол мэдүүлсэн байгаа юу?

-Тэр хэд өөрсдөө Дорноговь аймгийн цагдаад хандсан гэсэн. Мөн тэндхийн буюу Хятадын цагдаад хандсан гэсэн. Буудлаас гаргахгүй нэг хонолоо гэхээр нь би өчигдөр (уржигдар) оффис дээр нь очтол хүн байгаагүй. Лавлах утаснууд руу нь залгасан ч аваагүй. Фэйсбүүк хуудас руу нь хүртэл бичсэн. Ямар нэгэн хариу өгөөгүй. Тэндхийн цагдаа нь л “Буудлын төлбөр тооцооноос болж энэ хүмүүсийг барьцаалж болохгүй. Ноцтой асуудал. Энэ компанитай чинь бид учрыг нь олж өгнө” гээд “Галыг өөр дээрээ аваад” явуулсан шиг байна. Төлбөр тооцооны асуудал нь шийдэгдээгүй байгаа гэсэн үг.

Г.БАЛГАРМАА  Б.НЯМЦЭРЭН

Эх сурвалж: DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна3 цаг 15 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ3 цаг 25 минутын өмнөЗасгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 сар 8. 15:03УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.