Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ


6-р сарын 25
12 цаг 46 минут

     -Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье”  бодлогын үр дүнд бий болж буй дэд бүтцийн орчин олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна-

БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзлаа. 

CATL компани цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем, батарейн дахин боловсруулалт, батарей солих шийдэл, ухаалаг эрчим хүчний системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажиллаж, 661 ГВт.цаг лити-ион батарей борлуулснаараа ес дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд олон улсын зах зээлийн 39.2 хувийг дангаараа эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Дээрх уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Тэргүүн ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ. Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж үүсэх юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг өсөн нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүч илүү өргөн хэмжээнд нэвтрэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлийн томоохон компани Монгол Улсад стратегийн хөрөнгө оруулагч болж буй нь Монголын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батарей хураагуурын дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байна. 

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас шалтгаалан хүлээгдэж ирсэн төслүүдийг урагшлуулах зураглал гаргасан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтын явцад 19 компани оролцож эрчим хүч нийлүүлэх үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр дүнг харуулж байна. 

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцсон нь Монгол Улсад шударга, ойлгомжтой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж байгаагийн илрэл юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс17 секундын өмнө“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа1 цаг 5 минутын өмнөГ.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой1 цаг 9 минутын өмнөДэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ1 цаг 22 минутын өмнөБ.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг1 цаг 27 минутын өмнөХилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь2 цаг 47 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ2 цаг 50 минутын өмнөМонгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ2 цаг 55 минутын өмнөЭ.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна2 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв3 цаг 8 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно3 цаг 11 минутын өмнөТуркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана3 цаг 22 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана3 цаг 30 минутын өмнөДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид4 цаг 37 минутын өмнөМонгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна4 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан4 цаг 57 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна6 сар 24. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав6 сар 24. 19:22Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ6 сар 24. 19:16Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ6 сар 24. 19:11Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 сар 24. 19:05Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 сар 24. 13:41Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 сар 24. 13:392026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 сар 24. 13:36Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов6 сар 24. 12:07Монгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ6 сар 24. 11:28Нөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаална6 сар 24. 11:24Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна6 сар 24. 11:19Архивын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 11:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.