“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа


6-р сарын 25
13 цаг 04 минут

      Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны “Хөгжлийн албан ёсны тусламж” (ODA)-ийн хүрээнд хэрэгжих, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийн “Хэлэлцээрийн протокол”-д талууд гарын үсэг зурлаа. Төсөл нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих юм.

Буцалтгүй тусламжийн хүрээнд БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн (KOTI) болон холбогдох байгууллагуудын консорциум Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг хэрэгжүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, зөвшилцөл, харилцан ойлголцлын үндсэн дээр үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлтийн салшгүй хэсэг болох зам, тээврийн салбарын хөгжлийн чиг хандлага, сүлжээ төлөвлөлт, бодлого, арга хэмжээг тодорхойлсон стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг боловсруулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв.

Мастер төлөвлөгөөг боловсруулахдаа дараах асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат онцоллоо. Үүнд:

  • Зам, тээврийн салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн шийдлүүдийг өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, бодитоор хэрэгжихүйц байдлаар боловсруулах;
  • Төслүүдийг ач холбогдол, үр өгөөж, хөрөнгө оруулалтын боломж, улсын болон нийслэлийн төсөв, санхүүгийн нөхцөлтэй уялдуулан эрэмбэлж, богино, дунд, урт хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлох;
  • Хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлж, гол шалгуур үзүүлэлтүүдийн суурь болон зорилтот түвшинг тодорхойлох зэрэг багтаж байна.

Төслийн менежер, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки хэлэхдээ, энэхүү мастер төлөвлөгөө нь Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын хөгжлийн үндсэн бодлогын баримт бичиг болох учир олон талт судалгаа, шинжилгээ, тооцоололд тулгуурласан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой шийдлүүдийг тусган боловсруулахаар ажиллаж байгааг онцоллоо.

Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга Ж.Лхагвасүрэн, БНСУ-ын Тээврийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач И Хүн Ки, Дон Мёнг Инженеринг Консалтинг компанийн Зам, тээвэр төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал И Вон Сок, HD корпорацийн Тээврийн хэлтсийн захирал Шим Жэ Ү, судлаач Ким Да Хён нар оролцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно1 цаг 11 минутын өмнөДаншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ1 цаг 14 минутын өмнөТехнологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив1 цаг 16 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс1 цаг 26 минутын өмнө“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа2 цаг 31 минутын өмнөГ.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой2 цаг 34 минутын өмнөДэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ2 цаг 48 минутын өмнөБ.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг2 цаг 52 минутын өмнөХилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь4 цаг 12 минутын өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ4 цаг 16 минутын өмнөМонгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ4 цаг 20 минутын өмнөЭ.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна4 цаг 24 минутын өмнөЕрөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв4 цаг 33 минутын өмнөБ.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно4 цаг 37 минутын өмнөТуркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана4 цаг 48 минутын өмнө"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана4 цаг 55 минутын өмнөДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид6 цаг 2 минутын өмнөМонгол, Казахстаныг холбосон тээврийн коридор байгуулахад онцгой анхаарч байна6 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 цаг 22 минутын өмнөБ.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна6 сар 24. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав6 сар 24. 19:22Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ6 сар 24. 19:16Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ6 сар 24. 19:11Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 сар 24. 19:05Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно6 сар 24. 13:41Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна6 сар 24. 13:392026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана6 сар 24. 13:36Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов6 сар 24. 12:07Монгол, Туркийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ6 сар 24. 11:28
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.