Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс


6-р сарын 25
14 цаг 08 минут

     СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 25 /Ёнхап/. Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар зургаадугаар сарын 23-нд БНСУ-ын мэдээллийн Yonhap агентлагт өгсөн ярилцлагадаа хоёр Солонгосын энх тайвны төлөө харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улс нь БНСУ, БНАСАУ-ын хоорондын яриа хэлэлцээний сувгийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Солонгосын хойгийн энх тайван нь итгэлцэл болон бүс нутгийн хамтын ажиллагаанаас салангид ойлголт биш. Эдгээр нь зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолжээ. Мөн “Итгэлцэл байхгүй бол энх тайван ганхах болно. Бодит хамтын ажиллагаагүй тохиолдолд итгэлцэл нь зөвхөн хийсвэр ойлголт хэвээр үлдэнэ” гэж тайлбарласан байна. 

Түүнчлэн Монгол Улс нь хоёр Солонгостой найрсаг харилцаатай байж, бүс нутгийн гол орнуудтай ч бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдаад, Монголын гол үүрэг нь харилцаа хэлэлцээний сувгийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг дэмжихэд оршино гэжээ.

БНСУ-ын Нэгдлийн сайд Чон Дун Ёны саяхан дэвшүүлсэн Өмнөд, Умард Солонгос, АНУ, БНХАУ-ын дөрвөн талт яриа хэлэлцээний саналыг “яриа хэлэлцээний зорилгыг өргөжүүлэх чухал санаачилга” хэмээн тэрбээр үнэлсэн байна.

Г.Занданшатар Монгол Улс Зүүн хойд Ази болон Төв Азийг холбосон “гүүр” (connector) байх шаардлагатайг онцолж, “Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Ази, цаашлаад Евроазийн өргөн уудам бүсийн уулзварт оршдог. Манай улсын боломж нь газар зүйн байршлаа харилцан холбогдох давуу тал болгон, улмаар түүнийг тогтвортой хөгжлийн суурь болгон хувиргахад оршиж байна” гэсэн байна. 

Түүний хэлснээр, БНСУ, БНХАУ, Япон улс технологи, инноваци, аж үйлдвэрийн чадавх, хөрөнгө оруулалт, зах зээлийн давуу талтай бол Төв Азийн орнууд эрчим хүчний нөөц, чухал ашигт малтмал, хүнсний тогтолцоо, тээвэр логистикийн боломж, өсөн нэмэгдэж буй зах зээлээрээ харилцан бие биеэ нөхөх боломжтой хэдий ч эдгээр боломжууд хангалттай уялдаагүй хэвээр байна. Иймээс Монгол Улс газар зүйн байршил, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагаанд тулгуурлан энэхүү зайг нөхөх боломжтой гэж үзжээ. Мөн Монгол Улс, БНСУ хоёр чухал ашигт малтмалын салбарт нийлүүлэлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолсон байна. 

“Монгол Улс түүхий эд нийлүүлж, БНСУ технологи нийлүүлдэг байдал удаан хугацаанд үргэлжилсэн. Гэвч цаашид энэ нь хангалтгүй. Хариуцлагатай хайгуул, боловсруулалт, технологи дамжуулалт, хамтарсан судалгаа, чанартай боловсон хүчин бэлтгэл, байгаль орчны стандарт, санхүүжилт, урт хугацааны тогтвортой худалдан авалтын тогтолцоог багтаасан өртгийн сүлжээг хамтдаа бүрдүүлэх шаардлагатай” гэж тэрбээр Солонгосын уншигчдад хандан хэлжээ. Түүнчлэн Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч орон бус, харин зай хураагуур, цэвэр эрчим хүч, дижитал үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд ашиглагдах боловсруулсан бүтээгдэхүүн, өндөр нэмүү өртөг шингэсэн материалыг үйлдвэрлэгч улс болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Ирэх 10 жилийн Монголын хөгжлийг тодорхойлох суурь ойлголтуудыг тэрбээр “холбогч улс”, “хамтын ажиллагаа”, “итгэлцэл”, “тэсвэрлэх чадвар”, “эмх цэгцтэй хөгжил” хэмээн тодорхойлжээ.

Мөн “Арван жилийн дараа Монгол Улсыг зөвхөн газрын баялгаар нь бус, тэрхүү баялаг дээрээ ямар үнэ цэн бүтээснээр нь үнэлдэг улс болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлээд, хүчирхэг институц, хүний капитал, ил тод засаглал, тогтвортой аж үйлдвэр, харилцан итгэлцэл, нээлттэй, өөртөө итгэлтэй ардчиллыг хөгжүүлэх шаардлагатай гэв.

Гомбожавын Занданшатар нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд зургаадугаар сарын 25-нд БНСУ-ын Жэжү аралд болж буй “Хуваагдлын эрин үе дэх хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт “Жэжү форум”-ын Дэлхийн удирдагчдын хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ32 секундын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа5 цаг 52 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна6 цаг 4 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ6 цаг 6 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ6 цаг 9 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ6 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо7 цаг 57 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ8 цаг 7 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ8 цаг 25 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ8 цаг 31 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.