
-Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем болохыг онцоллоо-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцов.
Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэв. Хэлэлцүүлгээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой худалдааг дэмжих, хүнсний салбарт хиймэл оюун, биотехнологийн дэвшлийг нэвтрүүлэх болон хүнсний тогтолцоонд тулгарч буй сорилтыг даван туулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, манай улс “Хүнсний хувьсгал” хэрэгжүүлж, хөрсний доройтолтой тэмцэж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахыг зорьж байна. “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн зохицуулалтын давхардал, хүнд суртлыг бууруулж, хүнс үйлдвэрлэл, боловсруулалт, ложистик зэрэг салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих реформ хэрэгжүүлж буйг онцлов. Мөн манай улс энэ оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг зохион байгуулна. Монгол Улсад зочилж, танилцахыг урилаа.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ болон аюулгүй байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урт хугацааны хөгжлийн боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. Хиймэл оюун, эрчим хүч, цахим дэд бүтцийг тусдаа салбарууд бус харин нэг экосистем гэж харж, уялдаа холбоотой хөгжүүлэх нь хиймэл оюуны эрин үеийн боломжийг бүрэн ашиглах үндэс болохыг онцоллоо. Мөн Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлж буйг танилцуулж, технологийн компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урив. 
Facebook
Twitter
Youtube


Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа
Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна
Ч.Номинг Соёлын сайд байхад 1.5 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан гэх “Nas Daily”-г үүсгэн байгуулагч Нусейр Ясин үлдэгдэл төлбөр болох 500 сая төгрөгөө ГХЯ-аас нэхэмжилж байна гэв үү
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов

Сэтгэгдэл бичих