Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва захирамж гаргаж, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо. Ү.Ганболд төрийн албанд 30 жил зүтгэсэн, мерит зарчмаар шатлан дэвшиж ажилласан туршлагатай албан хаагч юм. Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэвшүүлсэн иргэдэд ил тод байх, төрийн албан хаагчдыг давхардсан олон тайлангаас чөлөөлөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын давхардсан чиг үүргийг цэгцлэх, үйлчилгээг илүү шуурхай үзүүлэх, цахимжуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээж байна.
Үнэнчийн Ганболд нь Улаанбаатар хотод төрсөн. Инженер, Эрх зүйч мэргэжилтэй.
Төгссөн сургууль:
- 1974-1984 он Нийслэлийн Ерөнхий боловсролын I сургууль /Бүрэн дунд боловсрол/;
- 1984-1989 он Политехникийн дээд сургууль /Инженер/;
- 1994-1996 он МУИС-ийн ХЗДС Эрх зүйн бакалавр;
- 1996-1998 он МУИС-ийн ХЗДС Эрх зүйн магистр;
- 2019-2025 он ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн удирдлагын Академийн Төрийн удирдлагын Их сургууль, Эрх зүйн доктор.
Ажлын туршлага:
- 1989-1990 он Зохион бүтээл төв товчоонд инженер;
- 1991-1992 он Октябрийн районы Ахуй үйлчилгээний комбинатад мэргэжилтэн;
- 1992-1996 он “Ачлал” Бүрэн бус хариуцлагатай компанид мэргэжилтэн;
- 1996-1997 он Нийслэлийн Газрын албаны хуулийн зөвлөх;
- 1997-2005 он НЗДТГ-ын ТЗУХ-ийн Орлогч дарга;
- 2005 оноос НЗДТГ-ын ТЗУГ-ын даргаар ажилласан туршлагатай.
Facebook
Twitter
Youtube


Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь

Сэтгэгдэл бичих