“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна


6-р сарын 26
10 цаг 05 минут

       Монгол Улсын Их Хурлын Тамгын газар,  Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр Төрийн ордонд болно. Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцох ажээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байр сууриа илэрхийлнэ.

“Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд “Хиймэл оюун ухаан, технологи ба хүртээмжтэй инновац”, “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэн судлаачид, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг  өрнүүлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар ардчилал ба иргэдийн оролцооны асуудлыг дэвшүүлж, БНСУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк, АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш нарын оролцоотойгоор хэлэлцэхээр төлөвлөж байна.  Мөн хиймэл оюун ухаан, технологийн хөгжил, хүртээмжтэй инновац, чухал ашигт малтмал, уул уурхай, ногоон технологийн асуудал болон эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалтын чиглэлээр олон улсын туршлага, бодлогын шийдлүүдийн талаар академик салбарын төлөөллүүд болон төр, хувийн хэвшлийнхэн оролцож санал бодлоо илэрхийлэх юм.

Өнгөрсөн хугацаанд гурван удаа  зохион байгуулагдсан Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулган жендэрийн эрх тэгш байдал, энх тайван ба шударга ёс, тогтвортой институци, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, бодлогын зөвлөмж, хамтын ажиллагааны олон санаачилгыг дэвшүүлсэн юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” чуулган нь улс орнууд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хөгжил, аюулгүй байдал, сайн засаглалын асуудлаар хамтарсан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг чухалчилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв58 минут 15 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав1 цаг 3 минутын өмнөНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ1 цаг 6 минутын өмнөМонгол хүн анх удаа NBA-д данстай боллоо1 цаг 8 минутын өмнөЗасгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал1 цаг 13 минутын өмнө“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна1 цаг 16 минутын өмнөХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа1 цаг 55 минутын өмнө“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа2 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан2 цаг 12 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив6 сар 25. 14:18Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс6 сар 25. 14:08“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа6 сар 25. 13:04Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой6 сар 25. 13:00Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ6 сар 25. 12:46Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг6 сар 25. 12:42Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 сар 25. 11:22УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ6 сар 25. 11:19Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ6 сар 25. 11:14Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна6 сар 25. 11:10Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв6 сар 25. 11:01Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно6 сар 25. 10:58Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана6 сар 25. 10:46"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана6 сар 25. 10:39ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид6 сар 25. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.