Монгол Улсын гавьяат тамирчин Шаравжамцын хүү Энхийн-Од NBA-ийн “Орландо Мэжик” багт нэгдэн зуны лигт тоглохоор болжээ.
Түүний хувьд хоёр өдрийн өмнө өндөрлөсөн драфтад нэрээ өгсөн боловч сонгогдож чадаагүй. Драфтад сонгогдоогүй ч зуны лигт тоглон улмаар хоёр талт гэрээ байгуулж, улирлын тоглолтуудад ч тоглох боломжтой болох юм. Зуны лиг ирэх сарын 9-нд АНУ-ын Лас Вегас хотод эхэлж, 10 хоногийн турш үргэлжилнэ. Түүний хувьд NBA-д нэрээ дэвшүүлснээрээ монголчуудаас анхдагч болсон. Тэгвэл NBA-ын багийн бүрэлдэхүүнд багтаж, талбайд гарах анхны монгол тоглогч болж түүхэнд үлдэж байна.
Майкл Шаравжамц хэмээх нэрээр АНУ-ын коллежийн сагсанбөмбөгт нэрээ таниулсан тэрбээр өдгөө 23 настай, 208 сантиметр өндөр.
2022/23 оны улирад Дайтонд,
2023/24 оны улиралд Сан Францискод,
2024/25 оны улиралд Ютад,
2025/26 оны улиралд Өмнөд Каролинагийн коллежийн багт тоглосон. Өмнөд Каролинад дунджаар 10.9 оноо, 5.6 самбар, 2.3 дамжуулалтын үзүүлэлттэй байв.
Түүнийг “Орландо Мэжик”, “Милуоки Бакс”, “Лос Анжелес Лэйкерс”, “Даллас Маверикс”, “Мемфис Гриззлис” гэсэн таван баг драфтын өмнөх бэлтгэлдээ урьсан юм. 

Facebook
Twitter
Youtube


Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ
Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ
“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов

Сэтгэгдэл бичих