Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ


6-р сарын 26
10 цаг 15 минут

      Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаан өнөөдөр болж, нийт 16 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу хэрэгжүүлж буй “Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”-ы явцын талаар мэдээлэл сонсов.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн хүрээнд зохион байгуулсан тус аяныг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалт хамгаалалт, тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр өрнүүлжээ. Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр 42 бригад ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хотын нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэн ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга танилцууллаа.
Мөн 2025 онд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тооллого, мэдээллийн санг бүрдүүлж, нийт 21,167 модны цэгэн мэдээлэл, 1,107 шугаман хашлага, 813 талбайн мэдээллийг бүртгэсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд 646 спорт талбай, 9 цэцэрлэгт хүрээлэн, 129 тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбайн нэгдсэн тоон мэдээллийг гаргажээ.
Сүүлийн жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, тохижилттой талбайн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгээрийн арчлалт хамгаалалт, санхүүжилтийн асуудал дагаад өсөж, зарим тохижилт, ногоон байгууламжийн ажлууд орхигдох хандлага байгааг албаныхан онцоллоо.
Иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 41 хувийг унжсан кабель, ил задгай утас, гэрэлтүүлгийн шонгийн тагтай холбоотой асуудал эзэлж байна. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн таг, явган замын эвдрэл, сул шороон хөрс, хайс хашлага, авто замын нөхөөс, арчлалтын асуудлаар гомдол ихээр ирдэг тул ашиглагч байгууллагууд болон дүүргүүд ажлаа уялдуулан, хариуцсан байгууламждаа үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн 2016-2022 онд 4-6 метр өндөртэй 11,900 гаруй нарс, 3,200 гаруй гацуур модыг шилжүүлэн суулгаж, ургалтын түвшнийг 99.1 хувьд хүргэсэн байна. Гэвч модны арчилгаа, усалгаа, бордолт, ургалтыг дэмжих агротехникийн ажлууд хангалтгүй байгаагаас нарс модны шилмүүс шингэрэх, амьдрах хувь буурах зэрэг эрсдэл үүсэж буйг мэргэжлийн байгууллагууд мэдээлэв.


Иймд ургамлын ургалтын хугацаа дуусахаас өмнө ургалтыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ногоон байгууламжийн арчилгааны 22 төрлийн ажлыг бүрэн хэрэгжүүлэх, мөн дүүргүүдэд шилжүүлсэн ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргүүдийн менежерүүдэд үүрэг болголоо.
Мөн дүүргүүдийн дэргэдэх Хяналт, удирдлагын төвийн дэд бүтцийг ашиглан хотын аж ахуйн өдөр тутмын арчлалт, засвар үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, ТҮК-үүдийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын асуудал, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлэн зохицуулалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн хотын өнгө төрхийг сайжруулах, залуучууд болон иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, талбайг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг санууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв57 минут 28 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав1 цаг 2 минутын өмнөНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ1 цаг 5 минутын өмнөМонгол хүн анх удаа NBA-д данстай боллоо1 цаг 7 минутын өмнөЗасгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал1 цаг 12 минутын өмнө“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна1 цаг 15 минутын өмнөХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа1 цаг 55 минутын өмнө“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа2 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан2 цаг 12 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив6 сар 25. 14:18Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс6 сар 25. 14:08“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа6 сар 25. 13:04Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой6 сар 25. 13:00Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ6 сар 25. 12:46Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг6 сар 25. 12:42Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 сар 25. 11:22УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ6 сар 25. 11:19Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ6 сар 25. 11:14Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна6 сар 25. 11:10Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв6 сар 25. 11:01Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно6 сар 25. 10:58Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана6 сар 25. 10:46"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана6 сар 25. 10:39ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид6 сар 25. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.