Ерөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав


6-р сарын 26
10 цаг 18 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвийн үйл ажиллагаатай танилцав.

Тус дата төвийг 2021 онд Далянийн улсын зэрэглэлийн шинэ бүс болох Жиньпү Ляонин мужийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн нутаг дэвсгэрт “Нэг хөндий- олон парк” загвараар байгуулжээ. Дата төв нь T3+ зэрэглэлийн өндөр стандартын 9000 серверийн рэк байрлуулах хүчин чадалтай ашиглалтад орсон бөгөөд хиймэл оюуны тооцоолох хүчин чадал нь 500 петафлопс (P) давжээ. “Хятадын Цахилгаан Холбоо (China Telecom)-ны боловсролын салбарын тооцоолох хүчин чадлын харилцан холболт, зохицуулалтын төвийн Ляонин зангилаа” статустай. Зүүн хойд Хятадын бүс нутгийн хамгийн том хэмжээний хиймэл оюуны тооцооллын төвд багтдаг. 

400 гаруй аж ахуйн нэгж, байгууллага төвлөрч, үүлэн тооцоолол, аж үйлдвэрийн автоматжуулалт, санхүүгийн технологи зэрэг салбарыг хамарч байна. Парк дотор Dalian Commodity Exchange, China Telecom, CEC Sci-Tech Valley зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд China Electronics Corporation, Huawei, Alibaba Cloud зэрэг 12 шинэ аж ахуйн нэгж суурьшжээ. Төв болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, DeepSeek зэрэг хиймэл оюуны томоохон загваруудыг нэвтрүүлснээр боловсрол, шинжлэх ухааны судалгаа, аж үйлдвэрийн симуляци, ухаалаг хотын шийдэл зэрэгт техникийн үйлчилгээ үзүүлж байна.

Харин Далянь хиймэл оюун ухааны тооцооллын төв нь Зүүн хойд Азийн тооцооллын хөгжлийн жишиг төв бөгөөд  Далянь хотын "тооцооллын тархи" хэмээн нэрлэдэг. Шинжлэх ухаан, технологийн яам нь “Улсын түвшний хиймэл оюуны нийтийн тооцооллын нээлттэй инновацын платформ" хэмээн зарлажээ. Энд хиймэл оюуны 150 гаруй шийдэл бий болжээ. Жишээлбэл, хөдөө аж ахуй болон далайн аж ахуйн үржүүлгийн загварчлал, эрүүл мэндийн салбар дахь зүрхний хавдар оношилгооны загвар,  "Линши Интеллект" хүний нөөцийн сонгон шалгаруулалтын шийдэл зэрэг нь орно.

Дэлхий дахинд дата төвүүд эрчим хүчний экспорт, хөрөнгө оруулалтын нэг шийдэл болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. Тус хуулийн төслийг хэлэлцэн баталснаар олон улсын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн ойлгомжтой, тодорхой байдал бий болох давуу талтай юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв58 минут 6 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Далянийн аж үйлдвэрийн паркийн дата төвтэй танилцав1 цаг 2 минутын өмнөНийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ1 цаг 6 минутын өмнөМонгол хүн анх удаа NBA-д данстай боллоо1 цаг 8 минутын өмнөЗасгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал1 цаг 13 минутын өмнө“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулганыг дөрөв дэх удаагаа зохион байгуулна1 цаг 16 минутын өмнөХотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа1 цаг 55 минутын өмнө“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа2 цаг 1 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан2 цаг 12 минутын өмнөЭмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 25. 21:15НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо6 сар 25. 21:10УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа6 сар 25. 17:11Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн өмнөх уулзалт болно6 сар 25. 14:23Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ6 сар 25. 14:21Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив6 сар 25. 14:18Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар: Монгол Улс бол Зүүн Хойд Ази ба Төв Азийг холбогч улс6 сар 25. 14:08“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа6 сар 25. 13:04Г.Занданшатар: Хуваагдлын үед Монгол холбогч байх ёстой6 сар 25. 13:00Дэлхийд тэргүүлэгч CATL компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ6 сар 25. 12:46Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг6 сар 25. 12:42Хилийн боомтуудын 07 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 сар 25. 11:22УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ6 сар 25. 11:19Монгол Улсын анхны геопарк нээлтээ хийнэ6 сар 25. 11:14Э.Батхишиг: Аяллын компаниудыг сайн судалж, гэрээ хийж явахгүй бол эрсдэл хаана ч байдаг юм байна6 сар 25. 11:10Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв6 сар 25. 11:01Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно6 сар 25. 10:58Туркийн онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлэх, сургалт дадлага явуулах чиглэлээр хамтран ажиллана6 сар 25. 10:46"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана6 сар 25. 10:39ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид6 сар 25. 9:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.